
Казахстаны Астана хотын Евроазийн Үндэсний их сургуулийн Математикийн дээд сургуулийн захирал, профессор, физик-математикийн шинжлэх ухааны доктор Мухтарбай Отелбаев “Навье–Стоксийн тэгшитгэлийг бодсон шийдэл” нэртэй ажлаа нийтэллээ. Энэ тэгшитгэл нь дэлхийн хамгийн хүнд долоон бодлогын нэг юм байна. Долоон бодлогыг мянган жилийн асуудал ч гэж нэрлэдэг аж. Тиймээс Клэй хотын Математикийн хүрээлэнгээс 2000 онд бодлогуудыг бодох юм бол бодлого бүрт нэг сая ам.долларын шагналыг амлажээ. Хамгийн анх ОХУ-ын математикч Григорий Перельман Пуанкарийн гипотезийг бодож шагнал хүртсэн байна. Харин одоо олон улсын эрдэмтэд Мухтарбай Отелбаевийн ажлыг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (6)
(49.0.132.253)
uuchlaarai bugdiig ni mal gj heleegui shuu zarim negiig ni helsen yum shinjleh uhaan gedeg aguu zuil delhii tsaash herhen orshin togtnohiig shiiddeg zuil.
(49.0.132.253)
erguu har malnuud mini naadhiig chin delhiin hemjeenii erdemted shalgaj shiidne ternees bish 10 jiliin medlegtei garuud yugaa medhevdee
(103.26.194.7)
Muu teneg hasag buruu bodson baij taaraashdee
DDFDFF (103.9.90.130)
shinjleh uhAAN HOGJSON ORNUUD HOGJIDOG YUM
ko (122.201.27.226)
zow ch bodsiimuu buruu ch bodsiimuu hen zasaj notloh ym be ai
(103.254.120.74)
болохгү юм гэж байхгүээээ