
Тэтгэвэртээ гарсан цагдаагийн ажилтан өчигдөр АНУ-ын Флорида мужийн Тампа бэйн Уэсли Шапелийн Грөүв 16 кино театрт гал нээж, нэг хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Насаараа цагдаад ажилласан 71 настай Куртис Рийвз өчигдөр Марк Уолбергийн дайны сэдэвт киног үзэж байгаад өмнөх эгнээний хоёр үзэгчийг мессеж бичиж, анхаарлыг нь сарниуллаа хэмээн бууджээ. Орон нутгийн цагдаагийнхны мэдээлснээр кино театрт гарсан хэргийн хохирогчид нь эхнэр нөхөр хоёр аж. Нөхөр Чад Олсон нь цээжиндээ буудуулжээ. Харин эхнэр Николь нь гарандаа шархадсан байна. Түргэн тусламжийнхан тэднийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн ч нөхөр нь удалгүй амиа алдсан аж. Харин гэмт этгээд Куртис Рийвзийг баривчлан цагдаагийн газар аваачиж, саатуулжээ.
Сэтгэгдэл (3)
(202.21.113.140)
Kino uzej bhad sadaa boldog, hoinoos sandal oshiglodog, utsaaraa messej bichdeg zarim nohduud ym boduul bodohoor l yavdal bn daa!!!
Erh chuluu (27.123.214.109)
Yun saihan Belen buutai yawdag nuhur we
мегаа (119.193.68.63)
чад болсон гэдэг хохирогч юм уу