Египетийн пирамидыг дотроос нь барьсан гэв

Их Британийн барилгын инженер Питер Жеймс Египетийн пирамидыг дотроос нь барьж эхэлсэн гэсэн дүгнэлт хийжээ. “CintecInternational” компанийн захирал тэрээр компанийнхаа ажилтнуудын хамтаар Египетийн пирамидыг сэргээн босгох ажилд 20 жилийн турш тусалж байгаа юм. Египетэд 1992 онд хүчтэй газар хөдлөлт болсны дараа Питер Жеймсийг урьжээ. Тэрбээр пирамидыг адил хэмжээтэй том чулуун хавтангаар барьсан гэдэг нь ташаа ойлголт гэсэн байна. Түүний үзэж байгаагаар том дөрвөлжин чулуун хавтан нь пирамидын өнгөн хэсгийн зөвхөн 10 хувийг эзлэх бөгөөд үлдсэн 90 хувийг гантиг чулуун хавтан эзлэх гэнэ. Питер Жеймс пирамидыг дотор талаас нь жирийн чулуун хавтангаар барьж эхэлсэн хэмээн үзэж байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)