Эрдэмтэд титанан луу хийжээ

Австралийн Шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд бяцхан охины гуйлтаар титанаар луу хийсэн байна. Брисбен хотын долоон настай Софи Лестер охин Зул сарын баяраар луутай болохыг хүссэн гэнэ. Эрдэмтэд эхлээд түүний гуйлтад татгалзан уучлалт гуйжээ. Гэсэн ч охины захидал хэвлэлээр гарч, тоглоомон луундаа өгөх нэрээ хүртэл бичсэн гэнэ. Тиймээс эрдэмтэд энэ сарын эхээр 3D-моделийн луу хийгээд дараа нь титанаар бүтээх нь илүү гэж үзсэн аж. Лууг янз бүрийн материалаар хийхээр туршсан ч титан хамгийн найдвартай нь болжээ. Бяцхан охин луутай болсондоо их баяртай байгаа талаар аав, ээж нь хэлсэн гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)