Д.Родман Умардад очсондоо уучлалт гуйв

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгч асан Деннис Родман Пхеньянаас Бээжинд очоод хэвлэлийнхнээс уучлалт гуйсан тухай ВВС мэдээлэв. Деннис Родман “Би Ерөнхийлөгч биш, Элчин сайд биш. Би зүгээр л спортоор эв нэгдлийг бий болгож болно гэдгийг дэлхий дахинд харуулахыг хүссэн юм” хэмээн хэлсэн байна. Түүний хэлснээр тэр ямар нэгэн муу зүйл хийгээгүй гэнэ. Америкийн хүний эрхийг хамгаалагчид Д.Родманыг Хойд Солонгост очиж, удирдагч Ким Чен Иртэй уулзаж байгааг буруутгасан. Түүнийг АНУ-аас урваж байна гэж үзэх хүмүүс ч байгаа аж. Тиймээс Д.Родман “Би эх орондоо хайртай. Америкт хайртай. Би хэзээ ч эх орондоо хохирол учруулж байгаагүй” хэмээн тэмдэглэлээ. Тэрчлэн “Хойд Солонгосын үзэгчдийн өмнө сагсан бөмбөг тоглохдоо баяртай байсан. Умардын тамирчид болон NBА-гийн мэргэжлийн сагсанбөмбөгч асан тамирчдын хооронд тоглолт зохиохдоо бүх хүнд сайн зүйл хийхийг хичээсэн” гэсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • rr (103.10.21.21)

    2014-01-15

    ooriin tolgoigui ***** yumaa esvel ter ni zugeer olgoi bh