Дипломатчдын машин руу гал нээжээ

Саудын Арабт суугаа Германы хоёр дипломатчийн машин руу өнгөрсөн даваа гаригт гал нээсэн тухай Ройтерс мэдээлэв. Үл мэдэгдэх этгээдүүд гал нээснээс машин шатсан ч харин дипломатчид гэмтэж, бэртээгүй гэнэ. Энэ хэрэг Аль-Авамия хотод гарсан аж. Саудын Араб болон Эр-Рияд хотод суугаа Германы ЭСЯ- наас болсон явдлыг тодруулахаар болжээ. Цагдаа нар хэргийг шалгаж эхэлсэн байна. Германы Гадаад хэргийн яамнаас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм. Ер нь улс орнуудад суугаа гадаадын дипломатчдад халдах явдал гардаг аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)