Асашёорюү сумогийн ордонд зочилжээ
- 2011-11-24
- Дэлхий
- 0
Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга А с а ш ё о р ю ү Д . Д а г в
а д о р ж энэ сарын 21-нд Их Наран улсын Фукуока хотын спортын ордонд
сумо бөхийн барилдаан үзэхээр зочилжээ.
Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга А с а ш ё о р ю ү Д . Д а г в а д о р ж энэ сарын 21-нд Их Наран улсын Фукуока хотын спортын ордонд сумо бөхийн барилдаан үзэхээр зочилжээ. Өнгөрөгч оны хоёрдугаар сард зодог тайлсан их аваргын хувьд энэ нь сумогийн барилдааныг үзэгчийн хувиар сонирхож буй анхны тохиолдол юм. Сумогийн ордонд цугласан бөхийн хорхойтнуудын анхаарлыг тухайн өдрийн үзүүштэй барилдаанаас илүүтэй их аварга татаж байв. Түүнчлэн үзэгчид Асашёорюүтай хамт зургаа татуулах гэж аваргыг нэлээд хугацаанд бүчин авчээ. 21-ний барилдааны өмнө тэрбээр озэки Харумафужитай гар барин амжилт хүссэн. Үүний дараа Харумафужи Кисеносатог түвэггүйхэн давсан юм.
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)