Чан Сон Тхэкийн оронд өөрийн дүү Ким Е Жоныг томилжээ

Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун өөрийн багаа бүрдүүлж дуусч байх шиг. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр цаазлуулсан Чан Сон Тхэкийн оронд өөрийн дүү Ким Е Жоныг томилжээ. Энэ бүсгүй одоо Хөдөлмөрийн намын санхүүг хариуцаж байна. Ким Е Жон ийнхүү Хөдөлмөрийн намын 54-р тасгийг толгойлсон нь цаанаа учиртай. 54-р тасаг нь нүүрс, цахилгаан эрчим хүч, хувцас зэрэг амин чухал барааны нийлүүлэлтийг хариуцдаг. Өмнө нь энэ нийлүүлэлтийг Цэргийн яам хариуцаж байсан ч Чан Сон Тхэк 2012 онд Хөдөлмөрийн намын харъяанд авчээ. Умардын Дэд маршал Чхве Рен Хе чухал бараа нийлүүлэх зэрэг бүрэн эрхийг буцааж Цэргийн яамд өгөхийг Ким Чен Унаас өмнө нь гуйсан гэдэг. Гэвч Ким Чен Ун татгалзаж, оронд нь Сайд нарын зөвлөлийн хяналтад байсан худалдааны 30 компанийг цэргийнхний мэдэлд өгчээ. Нэмж өгүүлэхэд, Ким Е Жон мөн “Тэсон” банк, “Нэгдэл, хөгжлийн банк” болон аялал жуулчлал, төмөр замын олон төслийг хариуцах болжээ. Өмнө нь энэ бүхэн Ким Чен Уны авга эгч Ким Ген Хийн мэдэлд байсан юм.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)