Өвчтөнүүдэд үйлчилдэг роботын тархийг дахин сэргээнэ


Эрдэмтэд орчин үеийн технологийн дөрвөн роботыг зохион бүтээжээ. Эдгээр роботыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой. Тэдний нэг хэсэг нь эмнэлгийн өрөөн доторх мэдээллийг цуглуулахаас гадна цахим орчинд ашиглах чадвартай бол нөгөө хэсэг нь хэвтэрт байгаа өвчтөнийг хооллож чаддаг байна. Энэхүү ухаалаг робот Европын холбооны санхүүжилтээр дөрвөн жил үргэлжилсэн төслийн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлжээ. Интернэт ашиглаж чаддаг боловч зөвхөн нэг сэдвийн хүрээнд мэдээлэл хайж чаддаг нь сул тал гэдгийг судалгааны багийнхан ярьж байна. Тиймээс орчны бүх зүйл программчлагдаж байгаа энэ үед роботын тархийг ч бас өөрчлөх боломжтой системийг зохион бүтээх шаардлага тулгарчээ. Харин өвчтнүүдийн робот туслагчийг 10 жил ажиллуулах боломжтой гэж мэргэжилтнүүд найдаж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)