Сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэн ирлээ

Гурван сансрын нисгэгч задгай сансарт зургаан сарын турш албан үүргээ амжилттай биелүүсний эцэст эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн тухай НАСА-гаас мэдээлж байна.
Гурван сансрын нисгэгч задгай сансарт зургаан сарын турш албан үүргээ амжилттай биелүүсний эцэст эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн тухай НАСА-гаас мэдээлж байна.

 Багийн ахлагч Майк Фоссум, нислэгийн инженер Сатоши Фурукава болон Сергей Волков нарын сансрын хөлөг Казакстанд мягмар гарагийн өглөө газардсан бөгөөд тэд Олон улсын сансрын холбооны станц дээр зургаан сарын 9-нөөс хойш ажилласан ажээ.

Хөлөг газардахаар төлөвлөсөн байсан газартаа бууж чадаагүй байсан хэдий ч, хөлгийн багийн ахлагч Фоссум амжилттай газардаж чадсандаа баяртай байсан гэнэ. Тэд станцыг орхин явахаасаа өмнө Фоссум хөлгийг эргүүлэн илгээх коммандыг Дэн Бурбанкад өгсөн бөгөөд тэрээр нислэгийн инженерүүд болох Антон Шкафлеров болон Анатолый Иванишин нарын хамтаар арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Казакстан дахь Байконур Космодромоос ниссэн байна.

 Тус нислэг Бурбанкын хувьд гурав дахь, Шкаплеров болон Иванишин нарын хувьд анхны үүрэг даалгавар нь болсон ажээ.



UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)