28 настай бүсгүй нөхөр хайж байна

Хятадын төв хэсгийн "Ченгду" хотын иргэн 28 настай эмэгтэй нөхөр хайн, өөрийнхөө үзэсгэлэнт дүр төрхийг зар сурталчилгааны самбарт байрлуулан дэлгэсэн нь олны сонирхлыг их татаж байгаа аж. Тэрбээр намирсан цагаан даашинз өмсөн, морь унасан зургаа самбарт байршуулж, хотын хаа сайгүй байрлуулсан гэнэ. Зурагныхаа хажууд "Надад морь, байшин, хадгаламж бүгд байгаа. Насны хань болох жентельмэн эрийг хайж байна" хэмээн бичжээ. Мөн эр нөхөр болох хүн нь цэвэрч, өөдрөг, эцэг, эхэд нь халамжтай, үүргээ сайн ухамсарладаг, бас царайлаг байх шаардлагыг тавьсан аж. Мэдээж энэ самбар маш үнэтэй бөгөөд нэг өдөр сурталчилгаагаа байрлуулахад 1 сая юань буюу 165.300 ам долларын өртөгтэй гэнэ. Гэсэн ч бүсгүй үнэ төлөөгүй бөгөөд түүний ажилладаг үл хөдлөхийн компани түүнд ийм боломж олгожээ. Компанийн орон сууцжуулах төсөл нь түр хойшлогдсон тул Хуаныг өөрийн сурталчилгаагаа самбарт тавихыг санал болгосон байна. Зарим нэгэн хэвлэлүүд түүний энэ сурталчилгааг үнэн гэдэгт үл итгэж, компанийн маркетингийн нэгэн арга заль ч байж магадгүй хэмээн бичиж байгаа аж. Хятад Улсын нэг хүүхдийн бодлогын улмаас эрчүүд олон болсноос эхнэртэй болохыг хүссэн ганц бие эрчүүд л олон байдгаас нөхөрт гарч чадахгүй асуудал бүсгүйчүүдэд тун ховор байдаг аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.194.114.85)

    2014-01-16

    goo saikhnii mes zasal khiilgesen baival yaana