Төв ХААН Банкинд ’’Цагаан сар экспо-2014’’ үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байгаатай холбогдуулан ХААН Банкнаас “Цагаан сар -Экспо 2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд Говь ХХК, Баясах Трейд, Трасттрейд ХХК, Улаанбаатар гурил болон TESO зэрэг үндэсний тэргүүлэгч компаниудын бараа бүтээгдэхүүн болох цагаан идээ, гурил будаа, нарийн боов, чихэр жимс болон цагаан сарын гоёо болох монгол дээл, гутал, ноос ноолууран болон сүлжмэл эдлэл зэргийг үйлдвэрийн буюу бөөний үнээр худалдаалж байна.

Үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн Сөүлийн гудамж дахь Төв ХААН Банкинд энэ сарын 17-19-ний өдрүүдэд үргэлжлэх тул та бүхнийг үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.






  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)