Сочийн олимпыг эсэргүүцэгчид ОХУ-д дахин халдлага үйлджээ

“Сочи 2014” өвлийн олимпыг эсэргүүцэж зэвсэгт бүлэглэлийн дөрвөн дайчин Дагес таны нутаг дэсгэрт халдлага үйлдсэн тухай “Russian news agency” мэдээлснийг “CNN” агентлаг дамжууллаа. Халд лагын үеэр үүргээ гүйцэтгэж байсан аюулгүй байдлын гурван ажилтан амиа алдаж, таван цагдаагийн ажилтан шархаджээ. Мөн зэвсэгт босогчдын бүлгийн гишүүд бүгд амиа алдсан бай на. Дагестаны Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Расул Темир беков “RIA Novosti” агент лагт өгсөн мэдээлэлдээ, “Алан хя дагчид “Карланюрт” тосгоны нэгэн байшинд багахан хэмжээний бэхлэлт үүсгэж, ард иргэдийн амь насанд халдана гэж заналхийлж байсан. Тэд Сочигийн өвлийн олим пыг эсэр үүцэж, “Ардчиллаар халх лагдсан луйвар” хэмээн хашгирч байсан” хэмээжээ. Халдлага бол сон Кар ланюрт тосгон нь өвлийн олимп болох Сочи хотоос 550 км-ийн зайд оршдог аж. Лалын ша- шинтнууд зонхилох Дагестан нь сүүлийн үед ОХУ-ын Аюул- гүйн албаныхан болон салан тус гаарлагч, алан хядагчдын сөргөл дөөний гол төв, Умард Кавказын онц аюултай бүсээр тодроод байгаа юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч болон Олон улсын олимпын хорооны удирд лагууд “Сочи 2014” олимпыг зо хиоход бүх зүйлийг хангасан, террорист ямар ч халдлага гарахгүй гэдгийг амласаар байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)