
Эмили, Петер Данн нар дөрвөн хүүхдийнхээ төрсөн өдрийг мартана гэж хэзээ ч айдаггүй байна. Учир нь тэдний гурван хүү, охин нь дөрвүүлээ нэгдүгээр сарын 12-нд мэндэлсэн юм байна. Шинэхэн мэндэлсэн Риан төрсөн өдрөө таван настай ах Сэм, хоёр настай эгч Брүүке, Николь нартай хамтдаа тэмдэглэсэн байна. Хотын удирдлагууд үүнийг 133 мянгад нэг тохиолдох содон явдал хэмээн онцолжээ. Хүүхдүүдийн эцэг эхийн хувьд ийм юм болно гэж огт төсөөлөөгүй гэдгээ хэлсэн байна. Тэд хүү болон охидынхоо 16, 18 насны төрсөн өдрийг нүсэр тэмдэглэхээр төлөвлөж байгаагаа сэтгүүлчидтэй хуваалцжээ.
Сэтгэгдэл (1)
haha (112.72.13.24)
bas l tootsootoi hiijiina shuu te?