
Дэлхийн улс төрийн тавцанд гол тоглогчийн нэг бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин. Түүнийг “Форбес” сэтгүүлийнхэн дэлхийн хамгийн хүчирхэг улс төрчөөр тодруулсан. Орост ирэх сард болох Сочийн олимптой холбоотойгоор түүнийг тойрсон мэдээллүүд олноор цацагдах боллоо. Гэвч түүнийг хэвлэлийнхэн хамгийн учир битүүлэг, оньсого шиг төрийн тэргүүн хэмээн тодорхойлж байна. Тэгвэл түүний талаар мэдвэл зохилтой таван мэдээллийг “Yahoo” бэлтгэжээ. Юуны түрүүнд В.Путин тагнуулчаар ажиллаж байсныг онцолжээ. Тэрбээр 1985-1990 оны хооронд тагнуулын байгууллагад ажилладаг байжээ. 1990 оны сүүлээр Кремлинд Ерөнхийлөгч Борис Ельцины удирдлагад тагнуул, аюулгүй байдлын үйл ажиллагаа явуулдаг байгууллагын даргаар томилогдсон байна. Дараагийн баримт нь В.Путин Оросын Ерөнхийлөгчөөр гурвантаа сонгогдон, арав гаруй жил ажиллаж байгаа хүн. Тэрбээр анх 1999 оны арванхоёрдугаар сарын 31- нд Борис Ельцин суудлаасаа огцроход Ерөнхийлөгчийн албыг хашсан байна. Үүнээс хойш 2000 оны гуравдугаар сард албан ёсоор сонгогдож 2008 оны тав дугаар сар хүртэл энэ албаа хашсан байна. Түүний Ерөнхийлөгчөөр сонгогдох хугацаа дууссан учир Дмитрий Медведев оросын дараагийн төрийн тэргүүн болсон юм. В.Путин жүдогийн хар бүстэй спортод элэгтэй нэгэн гэдгийг мартах учиргүйг Yahoo гурав дахь баримт болгон оруулжээ. Дөрөвдүгээрт түүний өндөр боловсролыг үнэлэх ёстой гэж Yahoo-д бичжээ. Учир нь тэрбээр Ленинградийн их сургуулийн хуулийн ангийг дүүргэсэн бөгөөд эдийн засгийн ухааны профессор юм байна. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл төгссөн сургуулийнхаа зөвлөх захирлын үүргийг гүйцэтгэж байгаа юм. Түүний тухай мэдэх ёстой сүүлийн баримт бол В.Путин олимпийн спортын маш олон төрлийг сонирхон хичээллэдэг. Хамгийн спортлог Ерөнхийлөгчийн нэг юм.
Сэтгэгдэл (4)
(188.194.32.195)
mongol iim eronhiilögchtei bol doroo högjindöö
Злчин (202.179.29.152)
Мундаг хүн юм аа. Жинхэнэ ерөнхийлөгч гэж түүнийг л хэлэх байх. Хажууд нь манайх яанаа иччихлээ, аяны шувуу ч гэнэ үү муухай орилоод л
(77.177.39.251)
manai erunhiilegch bumbug bolj l chadah baihdaa
(182.160.8.121)
Путины хүүхэд насныхан зургийг нь харсан чинь "Гэртээ ганцаараа" кинонд тоглодог банди шиг харагдаж байна шүү.