Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотыг шалгарууллаа

Дэлхийн хамгийн үнэтэй хотыг шалгаруулдаг “Expatistan” цахим хуудасны судалгаагаар энэ удаа Лондон эхний байрт жагссан байна. Судалгааны дүнгээс үзэхэд Лондон хот Нью-Йорк, Парис, Сиднейг ардаа орхижээ. Их Британийн нийслэл байрны түрээс, шатахуун, тоног төхөөрөмжийн үнэ зэрэг үзүүлэл- тээрээ дээрх томоохон хотуудыг ардаа орхисон байна. Үүнээс гадна Лондонд нэг аяга кофе, киноны тасалбар Италийн нийслэл Ром хотынхоос 60 хувиар илүү үнэтэй байдаг аж. Лондонд 85 кв.м орон сууц түрээслүүлэхэд 2600 фунт стерлинг (ойролцоогоор 3632 евро), үүнтэй ижил орон сууц Ромд 1644 еврогийн үнэтэй бол Нью-Йорк хотод 2975 евро, харин Шинэ Зеландын Веллингтонд 1144 евро байдаг тухай судалгааны багийнхан мэдээлсэн байна. Лондоноос гадна хамгийн өндөр өртөгтэй хотын жагсаалтад Осло, Женев, Цюрих хотууд тус тус багтжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)