
BBC телевизийн хөтлөгч Комла Думор өчигдөр Лондонд байрлах гэртээ таалал төгсчээ. Тэрбээр Гана хотод мэндэлсэн бөгөөд BBC-д африкийн мэдээллийг ха- риуцдаг байсан юм. Думор 2007 он хүртэл арван жилийн турш тө- рөлх хотынхоо радиод ажиллаж байгаад BBC телевизэд ирсэн байна. Түүнийг таалал төгссөнийг сонссон иргэд цахим сүлжээгээр эмгэнэл илэрхийлсээр байна. Гана улсын Ерөнхийлөгч Махама өөрийн твиттер хуудастаа “Шилдэг элчин сайдынхаа нэгийг алдлаа” хэмээн жиргэжээ. Учир нь тэрбээр африкийн мэдээ, мэдээллийг дэл- хийтэй холбодог гүүр байсан юм. BBC телевизийн салбар хариуцсан захирлууд ч түүнийг африкийн сэтгүүлзүйд тод мөр үлдээсэн хүн хэмээн тодорхойлж байна.
Сэтгэгдэл (0)