Сергей Лавров: Украйны бослого хяналтаас гарч байна

Украйны нийслэл Киев хо тод үргэл жилж буй цаг даа болон Зас гийн газрыг эсэргүүцэгч нарын хоорондын мөргөлдөөн тус улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлснийг тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович мэдэгдлээ. Өнгөрсөн ням гаригт жагсаал, цуглаан хийгчид тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж, Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардаж байсан ч энэ нь даваа гаригт хяналтаас гарч, аймшигт тэмцэл, мөргөлдөөн болж хувирчээ. Украйныг Европын холбоонд нэгтгэхийг хүсэгчдийн эсэргүүцлийн жагсаал удаан хуга цаанд үргэлжилж, улам өргөн хүрээг хамарсаар байна. Иргэд ОХУ- ын нөлөөнд автаж, Украйныг Европын холбоо, чөлөөт худалдааны гэрээнд нэгдэхэд саад болсон Ерөн хийлөгч Виктор Януковичийг огц рохыг шаардаж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Украины эрх баригчид жагсаал , цуглааны эсрэг хууль баталж, нийтийг хамарсан эсэргүүцлийг хумихаар оролдсон нь гал дээр тос нэмсэн үйлдэл болсон гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Үүний улмаас жагсаал шүрүүсч, жагсагчид гар аргаар хийсэн галт тэсрэх бөмбөгөөр Киев хотын төв замд тааралдсан бүг дийг галдан шатааж эхэлсэн байна. Албаны хүмүүс энэ нөхцөл байдалд цагдаагийнхан өөрс- дийгөө хамгаалахын тулд галт зэв сэг хэ рэглэх бүрэн эрх тэй гэж мэдэгджээ.

 Өнгөрөгч да ваа гаригийн өглөө тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович хийсэн мэдэгдэлдээ “Тайван замаар үргэлжилж байсан жагсаал одооноос эхлэн нийтийг хамарсан эмх замбараагүй болон хувирч байна. Нийтийг хамарсан энэхүү гаж үзэгдэл зөвхөн Киев хотоос хальж, бүхий л Украйн улсыг хамрах вий хэмээн болгоомжилж байна” хэмээжээ. Харин ОХУ- ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын Ерөнхийлөгчид хандан “Украйны бослого хяналтаас гарч байна” хэмээгээд нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг түргэн гаргаж, үймээн самууныг даруй нам жаахыг зөвлөжээ. Украйны цагдаа гийн байгууллага үймээн самуунд оролцогсдоос одоогоор 32 хүнийг баривчилсан бөгөөд тэдний 13-т нь 15 жилийн хорих ялаар шийтгэхээр төлөвлөжээ. Энэхүү мөргөлдөөний үеэр хууль хүчний 70 гаруй ажилчин бэртэл авч , шархадсанаас 50 нь эмнэлэгт хэвтсэн байна. Мөн дөрвөн автобус, хоёр ачааны машин, нэг яамны байр шатжээ. Харин эсэргүүцэгчдийн талаас 40 гаруй иргэн гэмтэж, хийн хордлого аван эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ дунд үүргээ гүйцэтгэж явсан дөрвөн сэтгүүлч бас багтжээ. Ийнхүү бослогод оролцогч болон цагдаа нарын хооронд мөргөл дөөн улам ширүүсч, олон хүн гэмт сэнийг Оросын сайтууд мэдээлж байна. Ямартаа ч өнгөрсөн долоо хоногт тус улсын парламентаар батлагдсан жагсаалын эсрэг хууль энэ лхагва гаригаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)