Хятадад мөнгөөр хана босгожээ
- 2014-01-23
- Дэлхий
- 0


Нэг айл дунджаар 200 мянган юань, зарим өрх нь бүр 300 мянган юанийн ногдол ашиг хүртэж байгаа аж. Энэ бол Хятадын хөдөө орон нутгийн оршин суугчдын жилийн дундаж орлого болох 7917 юаниас 38 дахин өндөр байгаа юм. Тосгоныхны ногдол ашгийг цэргийнхнээр хамгаалуулж авчирсан бөгөөд тэдэнд тарааж өгөх хүртэл мөнгөөр босгосон ханыг нь өндөр хамгаалалт гарган манаж байгаа аж. Мөнгө нь алдагдах вий гэсэн санаа зовсон зарим нэг оршин суугчид сайн дураараа мөнгөө маналцаж, бүр хана дээрээ гарч унтсан гэнэ. Тэд 13 сая юаниар ор дэр хийж унтаж үзлээ, 300 мянган юаниа бүгдийг нь тоолох гэж хамаг гар хуруу сарвайж гүйцсэн гэх мэтээр энэ цагаан сараар өөр хоорондоо сайрхан ярих яриатай болжээ.

Сэтгэгдэл (0)