Эко Benetton: Аюулгүй хувцаслацгаая
- 2014-01-24
- Үнэн
- 0
Хувцас нь зөвхөн загвар төдийгүй хөгжилтэй, хүндрэлгүй, хүний өдөр тутмын амьдралд баяр хөөр, аз жаргал бэлэглэдэг байх ёстой.Хувцас өмссөнөөр та өөрийгөө эергээр мэдэрч, биеэ сайхан авч явах хүсэл төрөхийг мэдрэх бөгөөд хүүхдийн хувцасны тухайд бол зөвхөн сайнаар мэдрээд зогсохгүй аюулгүй байх нь хамгийн чухал.
Та Benetton –ийн хувцас худалдан авч буй тохиолдолд манай бүтээгдэхүүнд аливаа хорт бодисоос ангид хийгдсэн байдаг тул та ямагт аюулгүй сонголт хийнэ гэдэгтээ итгэлтэй байж болно.
Бид хүүхдийн хувцасны загварыг тодорхойлж үйлдвэрлэхдээ хамгийн эхлээд хүүхдийн эрүүл мэнд сайн сайхныг эрхэмлэдэг. Тийм ч учраас аюулгүй байдал болон стандартад нийцсэн өндөр чанарыг баримталдаг. Хүүхдийн аюулгүй байдалд нийцсэн өндөр стандартуудын ачаар бидний хүүхдийн хувцас UL-ICQ –ийн ECO SAFE тэмдгээр шагнуулсан.
UL ICQ брэндийн бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, стандартыг тодорхойлдог, өнөөдөр дэлхийд хамгйин нэртэй бие даасан байгууллага юм.

Та ECO SAFE тэмдэг харвал уг хувцас нь хорт бодис агуулаагүй гэсэн үг юм. Тухайлбал хорт хавдар үүсгэдэг будагч бодис, харшил үүсгэдэг будагч бодис, фталейны хүчил, формальдегид, хүнд металл, жижиг биетүүд болон осолтой оёдол гэх мэт санаа зовоох асуудал гарахгүй юм.
Хувцасны аюулгүй байдлыг баталгаатай байлгах ёстой, гэхдээ харамсалтай нь хүүхэд багачууд, нярай үрсэд халтай бүтээгдэхүүнүүд байсаар л байна.
Нярай хүүхдүүд нь өмссөн хувцсаараа дамжуулан хорт бодисыг шингээх магадлалтай байдаг тул онцгой эмзэг юм. Эхний саруудад үргэлж хувцсаа сольж өмсдөг, өмссөн болгоноо үмхэлж, амандаа хийж байдаг нярай хүүхдүүд бол бүр өндөр эрсдэлтэй байдаг билээ.
Нярай болон балчир худалдан авагчдаа аюулгүй, аз жаргалтай байлгахын тулд бид бүх осолтой бодисууд болон хувцастай холбогдсон эрсдэл үүсгэх магадлалтай бусад бүх зүйлийг хэрэглэдэггүй. Мөн Benetton брэнд худалдаалагдаж байгаа сүлжээ бүрийг дэлхий даяар хянаж, сорил явуулдаг.
Бид хийж буй бүх зүйлдээ хариуцлага хүлээдэг тул үргэлж хүчин чармайлт гарган ажилладаг. Бидний хамгийн гол баримталдаг зарчим бол Benetton –ийн хувцас ямар ч аюулгүй байх явдал юм.
Хүүхдийн гэсэн тодотголтой бүх хувцас ECO SAFE тэмдэгтэй байгаасай гэж бид хүсдэг. Хүүхэд, багачуудад зориулан худалдан авалт хийж байгаа хүн бүр хортой бодисоос ангид хийгдсэн бүтээгдэхүүн худалдан авч байгаасай гэж бид хүсдэг. Хүүхэд, багачуудыг бид хамгаалах ёстой шүү дээ.
Хэрхэн аюулгүй сонголт хийх талаар илүү ихийг www.benetton.com болон www.ecosafetextile.com сайтуудаас үзнэ үү.
Энэ удаа та бүхэндээ МУГЖ И.Одончимэгийн охин жүжигчин З.Номундарь охиндоо эрүүл, эко хувцас сонгож байгаа сонирхолтой гэрэл зургийг үхргэж байна.






Сэтгэгдэл (0)