MANGO брэнд Монголд

1984 онд Испанийн Барселона хотод анхны дэлгүүрээ нээж байсан түүхтэй  Испанийн алдарт Манго брэнд өнөөдөр Монгол дахь хамгийн анхны иж бүрэн консепттой дэлгүүрээ 2014 оны 01-р сарын 25 буюу бяамба гаригт 3 р хороололд нээх гэж байна.  Энэхүү дэлгүүр Манго брэндийн 2014 оны хамгийн анхны нээлтээ хийж буй дэлгүүр болж байгаа бөгөөд дэлгүүрийн тохижилт, интерьер нь Манго брэндийн бүх дэлгүүрүүдийн дундаас А зэрэглэлд багтаж байгаа юм.

         Дэлхийд хамгийн хурдтай хөгжиж буй шилдэгийн шилдэг 10 брэндийн нэг Манго брэндийг мэдэхгүй хүн үгүй билээ. Испанийн Палау хот дахь дизайны төвд дэлхийн хамгийн шилдэг 1850 дизайнерууд улирал бүр 2500 гаруй загваруудыг дээд зэргийн материалаар урлан шилдэг ур ухаанаар бүтээж их хотын залууст хүргэдэг. Манго брэнд Эрхэмсэг дэгжин стил имижийг бүсгүйчүүдэд, энхрий сэтгэл татам загваруудыг бяцхан үрстээ зориулж байна.

Kate Moss

        Сонирхуулахад нэгэн таатай мэдээ нь 2014 оны өвөл, хаврын загваруудыг 50% хүртэлхи хямдралтай үнээр нь авах боломжтойюм байна. Энэхүү загваруудын нүүр царайгаар дэлхийн шилдэг модел Кэйт Мосс, Миранда Кэрр нар ажилласан юм.  Мөн Мango.com сайтаас Монголд зарагдаж буй бүх загварын хувцас, акссесуар, гутал, цүнхнүүд зурагтайгаа, зарах үнэтэйгээ тавигдсан байна.

Манго Брэндийн талаар

         Манго брэнд анхны дэлгүүрээ 1984 онд Спани улсын Барселона хотод нээж байсан түүхтэй. Анхны онлайн дэлгүүрээ 2000 онд нээсэн ба100% Спани брэнд. Манго дэлгүүр 106 улсад 2750 салбар дэлгүүрүүдтэй. Нийт 10000 ажилтантай энэхүү брэнд нь Улирал бүр 2500 шинэ бүтээл хэрэглэгчиддээ өргөн баридаг. Жил бүр 100 сая бараа бүтээгдэхүүн үйддвэрлэн гаргадаг. Манго брэндийн  гол зорилго нь их хотын залууст хамгийн өндөр түвшинд бүтээгдсэн загвар дизайнтай бүтээгдэхүүнийг санал болгодог. Манго брэнд нь эв нэгдэл Даруу байдал хайрыг илэрхийлдэг. Дээд зэргийн дизайнерууд болон менежментэд тулгуурласан бүтээлүүдийг үйчлүүлэгчдийн хүсэл эрмэлзэл дээр үндэслэн өдөр цаг минут бүр сайжруулан ажилладаг.  2013 онд нийт 2800 тэр бум евроны борлуулалт хийсэн байна. Дэлхий дахинд хурдацтайгаар өсөн дэвжиж буй олон улсын брэнд Монголд анх удаа иж бүрэн сонголтойгоор нээлтээ хийлээ. Эрчүүдийн амжилтын баталгаа бүсгүйчүүдийн донжтой алхаа бяцхан үрсийн инээмсэглэл энэ бүхнийг зөвхөн Манго брэнд илтгэнэ.

Miranda Kerr


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)