Барууны боловсрол дарангуйлагчдын хүүхдүүдэд нэмэр болдоггүй

Ким Чен Ун, Башар Асад, Пол Пот зэрэг олон дарангуйлагчийн хүүхдүүд Баруун дахь элит сургуулиудад суралцаж байжээ. Гэсэн хэдий ч тэдний хувьд Оксфорд ч байна уу Сорбоны их сургууль гэдгээсээ үл хамааран бүгд ардчиллын эсрэг дархлаатай байдаг тухай dw.de сайтын тоймч өгүүлжээ. Тэр хүү жаахан этгээд байсан. Бусдаас хөндий, хүний нүдэнд өртөхгүй хувцасладаг, гол төлөв биеийн тамирын хувцас өмсч, сагс тоглох дуртай нэгэн байсан. Харин герман хэлэнд дургүй байв гэж Умард Солонгосоос ирсэн Пак Унтай нэг ангид суралцаж байсан португаль хүү Жоау Микаэлу дурссан байдаг. Түүнтэй цуг нэг ангид суралцаж байсан охин түүнийг охидод таагүй ханддаг байсан гэжээ. “Тэр биднийг түлхээд л, нулимдаг байсан” гэж тэрбээр сурвалжлагчдад хүүгийн тухай дурссан байдаг. Гэсэн ч Пак Ун аажмаар орчиндоо зохицож чадсан аж. Хүү Швейцарийн Берн дэх сургуульд 1997 онд зургадугаар ангид шилжиж ирсэн бөгөөд 2001 онд гэнэт сураггүй болжээ. Түүнийг Умард Солонгосын ЭСЯ-ны ажилтны хүүхэд гэж боддог байсан ч Пак Ун нэг өдөр хамт сурдаг Жоау Микаэлу хүүд өөрийгөө элчин сайдын хүүхэд биш харин Ерөнхийлөгчийн хүү гэдгээ ярьсан аж. Ингэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай цуг авахуулсан зургаа үзүүлсэн гэдэг.

КИМ ЧЕН УН ХҮҮ ӨВӨӨ, ААВЫНХАА ҮЙЛ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЛЭЭ

Дээрх түүхийг швейцарийн сэтгүүлчид 2011 онд Ким Чен Уныг “дээд удирдагч” буюу Умард Солонгосын өв залгамжилсан удирдагч болсны дараа олж сурвалжилсан юм. Улмаар Швейцарийн “Sonntagszeitung” сониноос уг түүх хэр бодитой болохыг шалгахаар болж. Ингээд сонины даалгавраар угсаатан судлаач Рауль Перро сурагч Пак Ун хүүгийн зургийг Пхеньяны шинэ удирдагчийнхтай харьцуулаад Пак Ун жаал Ким Чен Унтай 95 хувь таарч байна гэсэн дүгнэлт гаргажээ. Умард Солонгосын эрх баригчид дээрх мэдээллийг баталдаггүй хэрнээ үгүйсгэдэггүй байна. Анх Ким Чен Уныг Берн хотноо сурч байсан тухай мэдээллийг мэргэжилтнүүд ихэд нааштай хүлээн авчээ. Нэгэнт л дарангуйлагч Швейцарийн нэртэй сургуульд сурч байсан юм чинь Умард Солонгост удахгүй ардчилсан өөрчлөлт гарна гэж таамаглаж байв. Гэтэл тэр бүх найдвар талаар болсон юм. Ач хүү Ким аав, өвөөгийнхөө бодлогыг тууштай үргэлжлүүлэн ард түмнээ дарангуйлж, цөмийн зэвсэг алсын зайн пуужингаар зэвсэглэж байна.

АРДЧИЛЛЫН СУЛ ТАЛУУДЫГ АШИГЛАДАГ

“Дарангуйлагчдын хүүхдүүдийг ардчилагч болгохын тулд Баруунд сургадаг юм биш” гэж Майнцын их сургуулийн профессор Г.Майер тайлбарлажээ. Тэдэнд барууны ардчиллын механизм, барууны амьдралын хэв маяг, сэтгэлгээг ойлгох нь чухал байдаг гэжээ. Улс орны удирдагчдын хүүхдүүд сайн боловсрол олж аваад эцэг эхийнхээ байгуулсан төрийн бүтцэд орж ажилладаг. Ардчилал нь тэрхүү элит гэх албан тушаалтнуудын ангийнх- ны хувийн эрх мэдэл болон элбэг хангалуун амьдралд заналхийлдэг юм. Сэтгэл зүйч Й.Бенос “Европын 20 дарангуйлагч” номдоо даран гуйлагчдын намтрыг харьцуулан “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Учир нь ирээдүйн дарангуйлагчийн хүмүүжилд аав нь зонхилох үүрэг гүйцэтгэдэг аж. “Хөвгүүд эцгийнхээ хэрцгийллийн золиос болж, ихэнх тохиолдолд тэднийг байнга зодож, дэглэн доромжилдог байжээ. Нөгөөтэйгүүр тэд энэхүү харгислалыг үзэн яддаг байсан. Гэтэл тэд эрх мэдэлд хүрмэгцээ эцгийнхээ зан үйлийг хуулбарладаг” гэж сэтгэл зүйч тайлбарлажээ. Тэгэхлээр “оны ялгаа”, “дэг” зэргийг давсан хүү “хал цэрэг” болоод ирэхлээрээ бусад “гоожууруудаа” дэглэж эхэлдэг” гэжээ.

ИРГЭНИЙ НИЙГМИЙН ҮҮРГИЙГ СУДАЛЖ, ДАХИН ДАРАНГУЙЛАГЧ ГАРГУУЛАХГҮЙ БАЙХ
Сири дэх иргэний дайны улмаас зуугаад мянган хүний амь үрэгдэж, хэдэн сая хүн гэр орноосоо дүрвэн хамаг байдгаа алдаад байна. Гэтэл Б.Асад эрх мэдлээсээ татгалзах бодолгүй байна. Б.Асад мөн л Баруунд сурсан нэгэн. Тэрбээр Лондон хотноо гурван семестрийн турш анагаахын чиглэлэлээр суралцсан аж. Түүнийг эрх мэдэлд хүрмэгц шинжээчид түүнээс мөн л либералчлал, ардчилсан шинэчлэлийг хүлээж байсан нь талаар болсон юм. Сири нь маш их зөрчил бүхий олон шашин, үндэстэн зэрэгцэн оршдог дарины торхтой зүйрлэхүйц орон аж. Гэтэл энэ оронд тодорхой шинэчлэл хийж чадаагүйгээс тэдгээр зөрчил дээр нь бүс нутгийн болон дэлхийн томоохон гүрнүүд тоглолт хийж, тус улсыг дайны талбар болгоод байна. Ливийн удирдагч асан Муамар Каддафийн хүү Сейф аль-Ислам Каддафи Лондон дахь Эдийн засгийн сургуульд “Олон улсын зохицуулах байгууллагуудыг ард чилах үйл явцад иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Харин 2011 онд түүнийг Олон улсын шүүхээс хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгасан юм. Дээрх дарангуйлагчдыг хэрц гийл лээрээ хол давсан нэгэн бол Камбожийн удирдагч агсан Пол Пот бөгөөд тэрбээр 1949-1952 онд Парис хотноо суралцсан аж. Тэрбээр Европт радио техникийн чиглэлээр мэргэшиж, эх орондоо нэг хэсэг багшаар ажилласан юм. Пол Потын тэргүүлсэн “Улаан кхмерүүд”-ийн дэглэмийн үед тус улсын гурван сая орчим иргэнийг хороосон бөгөөд сэхээтэн, шашны зүтгэлтнүүдийг нэн тэргүүнд хөнөөдөг байв. “Зуун хувийн социализм байгуулах” нэрийн доор мөнгө гэх арилжааны хэрэгслийг үгүй болгож, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог устгажээ. Энэ бүх яргалал, сүйрлийн улмаас Камбож орон үндсэндээ хөгжлийн хувьд хэдэн зуун жилээр ухарчээ. Улмаар 1978 онд вьетнамын цэргүүд харгис дэглэмийг үгүй болгосон байна.

КИМ ЧЕН УН АВГА АХЫНХАА ГЭР БҮЛИЙГ ГОЛОМТООР НЬ УСТГАЛАА

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Улсыг батлан хамгаалах хорооны дар га буюу улс орондоо хоёр дахь том албан ту шаалтан, өөрийн авга ах Чан Сон Тхэкийг өнгөрсөн арванхоёрдугаар сард цааз луул сан билээ. Чан Сон Тхэк болон түүний долоон туслахыг эх орноосоо урва сан, авлига болон са дар самуунд автсан гэх хэрэгт буруутган цаа- залжээ. Мөн удалгүй авга ахынхаа гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хороосон байна. Тэр битгий хэл авга ахынхаа ач, зээ болох балчир хүүхдүүдийг нь хүртэл өршөөлгүйгээр толгой дараалан гэр бүлийн гишүүдийнх нь заримыг хөршүүдийнх нь нүдэн дээр буудан хороосоон тухай мэдээлэл түгжээ. Өмнөд Солонгосын зарим хэвлэлд мэдээлснээс үзэхэд Чан Сон Тхэкийг эрх мэдлийн төлөөх тэмцлийн хүрээнд бус валютын орлогоо хуваарилах тухай маргааны улмаас зайлуулсан гэх бөгөөд түүнийг дүүгийнхээ данснаас нэг тэрбум ам.долллар авахыг оролдсон гэх мэдээлэл байгаа юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (182.160.3.104)

    2014-01-29

    ЭНЭ ГӨЛГИЙГ БЕН ЛАДЕН ШИГ ХОЛООС БУУДААД АЛЧИХААЧЭЭ.

  • ***** (182.160.1.23)

    2014-01-28

    ene sheesiig ard tumneeree nuuts yavuulaga yavuulj bgaad alchaachee ***** *****

  • jochin (103.26.194.75)

    2014-01-28

    oo bisda dandaa zohiogool shaachdiimuu haashaaii

  • sunder (103.26.194.46)

    2014-01-28

    Iim yum baihgui bailgui dee, baruuniihnii hudlaa surtalchilgaa bailgui dee... Itgemeergui l medeelel baih yum daa. Unen bol aimaar yumaa.

  • kkk (112.72.13.50)

    2014-01-28

    Manai ulsiin ih hurliin gishvvn Bayrtsogt MGL ornoos eh hemjeenii mong zalilan abshan luubarchin shvv de ene shiitgel Bayrtsogtod taarsan zob zvvtei shiitgel bn gej bodoj bn shvvv kkkkkkkkk