Э.Сноуден дахин нууц материал дэлгэжээ
- 2014-01-28
- Дэлхий
- 0
АНУ-ын Тагнуулын газрын экс ажилтан Э.Сноуден тус улсын Үндэсний аюулгүй байдлын агентлагтай холбоотой дахин нэг нууц мэдээллийг цацжээ. Германы "ARD TV" сувагт өгсөн ярилцлагадаа тэрбээр энэ талаар дурдсан байна. Түүний мэдээлснээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь гол өрсөлдөгч болох Германы томоохон аж үйлдвэр, компаниудыг тагнан, материал цуглуулж байсан хэмээжээ. Мөн "Цагаан ордныхон намайг хөнөөхийг хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн дурдсан ажээ.
Хоёр улсын үйлдвэрлэлтэй холбоотой тус мэдэгдлийн улмаас АНУ, Германы хооронд дахин үл ойлголцол гарах болжээ. Үндэсний аюулгүй байдлын агентлаг ХБНГУ-ын аж үйлдвэрийг судалсан нь үндэсний аюулгүй байдалтай ямар ч холбоогүй, цэвэр улс орны эрх ашигтай холбоотой хэмээн ажиглагчид тайлбарлаж байна. Өмнө нь мөн Германы Канцлер А.Меркелийн утсыг чагнадаг гэх Э.Сноудены тараасан мэдээллийн улмаас хоёр орны харилцаа саармагжиж байсан удаатай. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама "А.Меркелийн утсыг чагнасан нь алдаа байсан.

Сэтгэгдэл (1)
очир (182.160.2.188)
зая чи ***** юу шүүгч нарын бөгсийг долоогч уу