“ХасБанк”-ны туршлага өгөөжөө өгч эхэллээ

Монголчууд урд, хойд хөршөөсөө гуйлга гуйх шахам амьдардаг байсан үе аль хэдийнэ ард хоцорчээ. Нэг үеэ бодвол бид бизнес хийж сурч байна. Жишээ нь, “Нарантуул”-аар овоглодог УИХ-ын экс гишүүн Ш.Сайхансамбуу гэхэд герман, орос хоёр найзын хамт 2000 оны эхээр Шанхайд бүрэн автоматчилагдсан шилний үйлдвэрийг 45 сая еврогоор босгож байсан нь Хятадад хөрөнгө оруулсан Монголын анхны бизнесмэнээр тодроход хүргэсэн билээ. 
Тэгвэл Монгол, Хятадын хамтарсан ТианРонг Кредит бичил санхүүгийн байгууллага нь 2012 оны намар БНХАУ-ын Үрүмчи хотод анхны салбараа нээжээ. Тус байгууллага нь ойрын жилүүдэд 200 гаруй сая долларын зээлийг ойролцоогоор 15 мянга орчим жижиг бизнес эрхлэгчдэд олгохоор төлөвлөж байгаа аж. 

Байгуулагдсан цагаасаа хойш ердөө жилийн дараа гэхэд ашгаа өгч эхэлсэн нь “ХасБанк”-ийг зөв алхам хийснийг илтгэж байна. “ХасБанк”-ны хувьд бичил жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн багагүй туршлага бий. Тиймээс хятадууд зөвхөн Монголд хөрөнгө оруулдаг байсан тэр цаг хэдийнэ улирч, Монголын банк, санхүүгийн байгууллага Хятадын зах зээл дээр амжилттай тоглолт хийж эхэллээ. 

Саяхан Гадаад хэргийн сайд Лу.Болд тэргүүтэй УИХ болон Засгийн газрын төлөөлөгчид Хятадад айлчлал хийх үеэр ТианРонг Крэдитийн үйл ажиллагаатай танилцаж өндөр сэтгэгдэлтэй нутаг буцжээ. Тиймээс “ТэнГэр” санхүүгийн нэгдлийн хувьд Хятадын бизнесийн орчинд энэ мэтчилэнгийн бичил санхүүгийн байгууллагыг олноор нь байгуулвал тус улсыг аалзны тор мэт хэрэхгүй гэх газаргүй юм. 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • kkksk (183.177.98.214)

    2014-02-01

    turshlagatai itgeltei l gene heden telleruud ni hunii mongiig dundaas ni guivuulj oorsdoo avchaad ichihgui chi butsaagaad avsan geh yum bilee ediin zasagch darga tsereggui guriigeed argagui eheld barimt notolgoogui bolood irheeree aldaa garsan bna nter gj arai ch dee