Украйны сөрөг хүчин засгийн газар бүрдүүлэхэд бэлэн

Украйны сөрөг хүчнийхэн өнгөрсөн өдрүүдэд эрх баригчдад хандан хэд хэдэн шаардлага дэвшүүлж, иргэдэд хандсан уриалга гаргажээ. Тухайлбал, “Удар” хөдөлгөөний тэргүүн В.Кличко ард иргэдийг ардын зэвсэгт отрядууд байгуулж, орон нутаг дахь ардчилсан хүчнийг засаг захиргааны өмнө гарч жагсахыг уриалжээ. Мөн В.Кличко парламент дахь сөрөг хүчний төлөөлөгчдөөс жагсаал цуглаанд оролцогсдод өршөөл үзүүлэх хуулийг хүчингүй болгуулж, оронд нь “барьцаа”-нд байгаа иргэдийг ямар нэгэн болзолгүйгээр шууд суллах тухай хууль батлуулахыг шаардана гэж мэдээлжээ. Сөрөг хүчний хоёр дахь хөдөлгөөн болох “Батькивщина”- ийн тэргүүн А.Яценюк тус улсын Ерөнхий сайд асан Ю.Тимошенког шоронгоос суллахыг шаарджээ. Тэрбээр Украйнд төрийн эрх баригчдын гэмт үйлдийг мөрдөн шалгах олон улсын шүүх байгуулна гэж мэдэгдсэн байна. А.Яценюк уг комисс нь Европын Зөвлөлийн хяналтан дор ажиллана гэж мэдэгдсэн. “Свобода” хөдөлгөөний тэргүүн О.Тягнибок иргэдийг эрх баригчдын зүгээс ард түмнийхээ эсрэг үйлдсэн гэмт хэргийн баримт нотолгоо цуглуулахыг уриалсан аж. А.Яценюкийн мэдээлснээр одоогоор сөрөг хүчний 125 идэвхтэнг сулласан ч дахиад 116 хүн хоригдсон хэвээр гэнэ. Сөрөг хүчнийхэн тэдний идэвхтнүүдийг ямар нэг болзолгүйгээр чөлөөлөхийг шаардаж байгаа юм. Сөрөг хүчнийхэнтэй зөвшилцөлгүйгээр Ерөнхийлөгчийн баталсан гэх өршөөлийн тухай хуульд засаг захиргааны бүх барилга, замуудыг чөлөөлсний дараа л хоригдогсдыг чөлөөлөхөөр заагджээ. В.Кличко өнөөдөр тус улсын парламент Дээд Радад шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэх үеэр Украйнд Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон ирэх тухай мэдээлжээ. Ингэснээр тус улсын дотоод улс төр Европын томоохон орнуудын эрхшээлд орсон нь тодорхой болж байгаа юм.

БАРУУНЫ ОРНУУД ОРОСТОЙ МӨНГӨ, АМЛАЛТААР УРАЛДАВ
Германы Мюнхен хотноо өнгөрсөн ням гаригт дууссан аюулгүй байдлын тухай бага хуралд оролцсон европын улстөрчид Киевийн эрх баригчдад Европын холбоонд ирээдүйд элсэх боломж амлах нь зүйтэй гэж үзжээ. Энэ саналыг Румыны Ерөнхийөгч Т.Бэсэску уг санаачлагыг гаргасан байна. Саналыг Европын холбоог өргөжүүлэх, Европ дахь хөршийн түншлэлийн холбооны асуудал эрхэлсэн комиссар Ш.Фюле болон АНУ тал дэмжсэн аж. Украйны парламент дахь “Батькивщина” фракцийн тэргүүн А.Яценюк цуглаанд оролцогсдод тус улсын сөрөг хүчнийхэн Барууны орнуудад хандан санхүүгийн тусламж хүссэн гэдгээ хэлжээ. Харин Барууны орнууд Украйнд ард түмний засаглалыг сэргээн тогтоосон тохиолдолд туслахад бэлэн байна гэжээ. Мөн тэрбээр Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийг дарангуйлагчийн эрх мэдлээс нь салгах хэрэгтэй гэсэн байна. Уржигдар Украйны сөрөг хүчнийхэн Германы Бонн хотноо Европын холбооны төлөөлөгчидтэй уулзаж, 15 тэрбум ам.долларртай тэнцэхүйц хэмжээний тусламж авах талаар тохиролцоо хийжээ. Энэ нь ОХУ-аас тус улсад олгохоор шийдвэрлэсэн 15 тэрбум ам.долларын хөнгөлөлтэй зээлтэй эн тэнцэх хэмжээний тусламж юм. Оросын тал өмнө нь Украйнд нийлүүлдэг шатдаг хийн үнийг бууруулж, 15 тэрбумын зээл олгох зэрэг олон алхам хийснээр тус улсын эрх баригчид өнгөрсөн арваннэгдүгээр сард Европын холбоотой байгуулах гэж байсан чөлөөт худалдааны түншлэлийн гэрээнээс татгалзсан юм. Украйны Засгийн газар огцорсонтой холбоотойгоор Орос улс Украйнд олгохоор шийдвэрлэсэн тусламжаа цуцлах уу гэсэн асуултад Ерөнхийлөгч В.Путин тус тусламжийг Украйны ард түмэнд олгосон тул гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэсэн хариу өгчээ. Гэвч Европын холбооны зүгээс Оростой ижил хэмжээний тусламж олгохоор болсон нь галд шар тос нэмсэнтэй адил нөлөө үзүүлэх юм. Учир нь сөргөлдөгч хоёр тал улам бүр өөрийн байр суурийг хамгаалж, сөргөлдөх байр сууринаас хандах боломжтой болж байна. Энэ бүгдийн ард АНУ байгаа нь нэг их нууц биш юм. Учир нь тус улсын төрийн нарийн бичгийн дарга Керри “Украйнчуудын олонхи нь аюулгүй, хөгжин дэвжиж буй оронд эрх чөлөөтэй амьдрахыг зорьж байна. Тэд хүсэл эрмэлзлээ хэрэгжүүлэхэд нь туслах түншүүдтэйгээ хамтран ажиллах эрхийнхээ төлөө тэмцэж байна” гэжээ. Мөн тэрбээр “АНУ болон Европын холбоо энэ тэмцэлд Украйны ард түмэнтэй эв санаа нэгтэй байна. Орос болон бусад орон хөршүүдийнхээ Европ дахь интеграцчиллыг алдаатай гэж үзэх ёсгүй” гэжээ. Ж.Керри Украйн улс бүх дэлхийтэй юу эсвэл ганцхан улсыг дагах уу гэдгээ шийдэх хэрэгтэй хэмээн Мюнхен дэх уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров энэ талаар гадны улс орнууд Украйн дахь сөргөлдөгч талуудын энхийн үйл явцад хөндлөнгөөс оролцох нь зохисгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.

СӨРГӨЛДӨӨН УЛС ОРНЫГ ГҮН ХЯМРАЛД УНАГАВ
Украйнд сөрөг хүчнийхнийг дэмжин төрийн байгууллагуудыг эзлэхэд оролцож буй үндсэрхэг болон нацист бүлэглэлүүд сөрөг хүчний удирдлагуудаа сонсохоо больж, нэг нэгэнтэйгээ байр суурийн төлөө өрсөлдөж, хоорондоо буудалцсан тохиолдлууд гарсан юм. Мөн оросууд олноор амьдардаг, нийгэм эдийн засгийн хувьд Оростой илүү ойр Крымын хойг болон Украйны зүүн мужуудад төр засгаа хамгаалах сайн дурын бүлэглэлүүд байгуулагдаж, төрийн байгууллагуудаа хамгаалж эхэлжээ. Түүнчлэн Сирид байлдаж байгаад ирсэн зэвсэгт дайчид зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиодолд эрх баригчдын эсрэг байлдахаар зэхэж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Мөн бүс нутаг дахь улс төрийн хүчнүүд орон нутгийн эрх мэдлийг илүү болгож, цаашид төвөөс хараат байдлыг халах зорилготойгоор ажиллаж байна. Энэ бүхний эцэст Украйн орон задралгүйгээр нэг улс хэвээр үлдсэн ч гэсэн тус орны иргэд удахгүй улс төрийн хувьд тус ондоо нөхцөлд ажиллаж, амьдарна гэдгийг илтгэх аж.

СӨРӨГ ХҮЧИН ЗАСГИЙН ГАЗАР БҮРДҮҮЛЭХЭД БЭЛЭН
Украйны сөрөг хүчнийхэн Засгийн газар бүрэлдүүлж, улс орон дахь нөхцөл байдлын төлөө бүрэн харицлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. “Батькивщина”- фракцийн тэргүүн А.Яценюк энэ тухай мэдэгдсэн байна. Тэрбээр “Бид ард түмнийхээ итгэл хүлээж, Барууны орнуудын удирдлагууд хамтран ажиллах Засгийн газар бүрэлдүүлэхэд бэлэн гэдгээ тодорхой мэдэгдсэн” гэжээ. Гэхдээ тэрбээр сөрөг хүчин одоогийн эрх барьж буй “Бүс нутгийн нам”-тай хамтрах боломжийг үгүйсгэсэн байна. “Бид үүнийг зөвшөөрөхгүй. Бид засгаа өөрсдөө бүрдүүлж, бүх хариуцлагыг хүлээх болно” гэсэн байна. Шинэ Засгийн газар бүрэлдсэн тохиолдолд хамгийн түрүүнд хийх ажлынх нь тухайд асуухад тэрбээр эдийн засгийн салбар дахь монопольчлолыг үгүй болгож, эрчим хүчний салбарт шинэчлэл хийснээр импортын эрчим хүчний түүхий эдээс хараат байдлыг багасгана. Мөн “Бид асар их авилгыг давж, татвар болон банкны салбарт шинэчлэл хийнэ” гэсэн байна. Түүнээс гадна шүүх, хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийг хийх шаардлагатай гэдгийг хэлж, “Шүүгч нарыг шалган томилохыг санал болгож байгаагаа илэрхийлсэн ажээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (22)

  • TdLNbYOFsm (5.188.211.62)

    2017-04-03

    6aZYoW fggxjpdvwwpu, [url=http://uzidqubjdyij.com/]uzidqubjdyij[/url], [link=http://mkeenogqxvta.com/]mkeenogqxvta[/link], http://awjrkhujysgh.com/

  • ZeGAjCyPrPlHVrk (5.188.211.62)

    2017-04-02

    YyK3Su ltggzmmptdoi, [url=http://dfmnlgnmlqps.com/]dfmnlgnmlqps[/url], [link=http://orgvzwqwfnmi.com/]orgvzwqwfnmi[/link], http://pfyrwbihtugc.com/

  • KPjicgMkBDIK (5.188.211.14)

    2017-02-21

    Z6laKe omkkhnlukejk, [url=http://zffampxgzghb.com/]zffampxgzghb[/url], [link=http://yrutvnxjgguh.com/]yrutvnxjgguh[/link], http://okhtgueqrghq.com/

  • YRhoNdOPLY (5.188.211.11)

    2017-02-21

    fpMtyP mwpfsltdlqnc, [url=http://sqkzadxrssol.com/]sqkzadxrssol[/url], [link=http://ymnmtmkilrpb.com/]ymnmtmkilrpb[/link], http://dcpbuueylhra.com/

  • HyVhQNzRKGKLRmqLg (5.188.211.13)

    2017-02-21

    KA0im9 xoguxdqvxxxj, [url=http://rwhgkppzgwse.com/]rwhgkppzgwse[/url], [link=http://kbnzmqpmtfma.com/]kbnzmqpmtfma[/link], http://acovidgplwcr.com/

  • xnMlNxbiEf (5.188.211.15)

    2017-02-21

    rTf0lZ wruskmzeuwki, [url=http://cuoxcgdndkjp.com/]cuoxcgdndkjp[/url], [link=http://kmquyqbrtjbv.com/]kmquyqbrtjbv[/link], http://wxofiwsebpfz.com/

  • oVfaAWqGyLK (5.188.211.10)

    2017-02-21

    Djc0nf qfelnxleyjek, [url=http://fbslikokyubb.com/]fbslikokyubb[/url], [link=http://eyfrzwggvgfg.com/]eyfrzwggvgfg[/link], http://qvdtdwiisree.com/

  • dJlJyMFocmaUpT (5.188.211.14)

    2017-02-21

    vNHwqg epceexyvtnse, [url=http://fytshllqevvv.com/]fytshllqevvv[/url], [link=http://ntcaxjgmvpbk.com/]ntcaxjgmvpbk[/link], http://bvysnywzlzpr.com/

  • elKvmBUCnLE (5.188.211.11)

    2017-02-21

    sfKJEm jsclufadbtts, [url=http://whemrurksdmw.com/]whemrurksdmw[/url], [link=http://ptmcoaidgpet.com/]ptmcoaidgpet[/link], http://yppkflpqbvmq.com/

  • pRbyHeIHJg (5.188.211.13)

    2017-02-21

    RM57GY lxlvdmmeedmf, [url=http://mujlwytglxjh.com/]mujlwytglxjh[/url], [link=http://jmpnyrsewtem.com/]jmpnyrsewtem[/link], http://pgmpjgczqjvy.com/

  • tzZMfTuMeSNtLJwNIB (5.188.211.15)

    2017-02-21

    ztFU3h ojsftzvnumuy, [url=http://ilzopkrgbnnn.com/]ilzopkrgbnnn[/url], [link=http://teykfpbwpthp.com/]teykfpbwpthp[/link], http://obscuwtqjclp.com/

  • skZnscReMmwmvS (5.188.211.10)

    2017-02-21

    GNOkWg edpgpvuvkzgy, [url=http://jnvkdsipvach.com/]jnvkdsipvach[/url], [link=http://ivrcrjxzrncs.com/]ivrcrjxzrncs[/link], http://dhmapstkwims.com/

  • kUKeckxsuxOBYQAz (5.188.211.39)

    2017-02-19

    zBgZne http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • LJpzMLRMTzQ (5.188.211.16)

    2017-02-02

    YDNnk8 dctgjngiaipz, [url=http://xjifpdpmvxeq.com/]xjifpdpmvxeq[/url], [link=http://ekgkybzfsdjd.com/]ekgkybzfsdjd[/link], http://xjxohwesuouq.com/

  • cJcrCBTUM (5.188.211.37)

    2017-02-02

    WQPXzg brhtkkiyflpg, [url=http://rgrxjbivexjh.com/]rgrxjbivexjh[/url], [link=http://rbrqamxeiwzb.com/]rbrqamxeiwzb[/link], http://mkyakebwdcdu.com/

  • YkEErxOMARRjXurBwwH (5.188.211.10)

    2017-02-02

    A28xKU wkvtrdmaplrj, [url=http://wbhyiaylljae.com/]wbhyiaylljae[/url], [link=http://upxqgecpnynx.com/]upxqgecpnynx[/link], http://kbncgflmoaep.com/

  • LLqZdWdcDPVjkgugo (5.188.211.10)

    2017-02-01

    aqyFU6 http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com

  • iiEJSvUUvE (5.188.211.43)

    2017-01-29

    mv4xz2 http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com

  • qvvvTnIJ (5.188.211.24)

    2017-01-29

    pSF7mL http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com

  • ldRohmaqRV (5.188.211.10)

    2017-01-28

    PG6H2M sdrvnfgrujpv, [url=http://nnmdzxchfhcr.com/]nnmdzxchfhcr[/url], [link=http://kqjfxqbhyizj.com/]kqjfxqbhyizj[/link], http://obyihwntgrkv.com/

  • GVvxPBVzmHiku (188.143.232.21)

    2017-01-10

    nWxtMR hpopqlgrpnuh, [url=http://snqtindeoqzj.com/]snqtindeoqzj[/url], [link=http://wlnhzrtcyore.com/]wlnhzrtcyore[/link], http://rlnlkdetjthk.com/

  • eibniIYLpYdlUYvIb (188.143.232.35)

    2016-12-31

    x3Fzro http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com