АНУ-ын өр дахин дээд хэмжээндээ хүрнэ


АНУ-ын Сангийн сайд Ж.Лью энэ сарын эцэс гэхэд АНУ-ын Конгресс эдийн засгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол тус улсын өр дахин дээд хэмжээндээ хүрнэ гэдгийг мэдээлжээ. Тэрбээр “Конгресс Холбооны Засгийн газрын өрийн асуудлыг яаралтай анхаарах шаардлагатай. Шийдвэрээ гаргахын тулд эцсийн мөч хүртэл хүлээх нь алдаа болох болно” гэж мэдэгджээ. Өнгөрсөн оны есдүгээр сард тус улсын Засгийн газрын өрийн хэмжээ хуулиар зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн ч Конгресс дахь сөрөг хүчний Бүгд найрамдах намынхан дээд хязгаарыг нэмэгдүүлэхээс татгалзсанаар төрийн байгууллагууд хэсэг хугацаанд хаалгаа хааж, тус улсын төр нэг хэсэг үйл ажилллагаагаа зогсооход хүрч байв. Тухайн үед хоёр тал зөвшилцөж дээд хязгаарыг нэмэгдүүлсэн боловч өрийн хэмжээ нэмэгдсээр дахин дээд хязгаартаа тулж ирээд байгаа аж. Холбооны Засгийн газрын өрийг дээд хязгаараас бага төвшинд байлгахын тулд АНУ-ын Сангийн яамнаас авч хэрэгжүүлсэн ажиллагаа нь энэ удаа үр дүнгээ өгөхгүй гэдгийг Ж.Лью мөн онцолсон байна. Өчигдөр АНУ-ын Конгрессийн төсвийн хорооноос 2014-2024 оны төсөв болон эдийн засгийн төлөвийн тайланг танилцуулсан юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)