Их гүрнүүдэд их хүйтэн ноёллоо
- 2014-02-06
- Дэлхий
- 0

АНУ-д өнгөрсөн мягмар гаригт нийт 9500 гаруй нислэг хойшилж, 1800 нислэгийг цуцлахад хүрсэн аж. Өчигдөр шуурга бүхий хүйтэн агаарын урсгал тус улсын зүүн эрэгт хүрсэн байна. Улмаар эргийн дагуух чийглэг агаар орчноо мөсөн хуягаар хучиж иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байна. АНУ-д цаг агаар хүндэрснээс халаалтын зориулалтаар ашигладаг шингэн түлшний эрэлт нэмэгдэж, биржүүдэд газрын тосны үнэ бага зэрэг нэмэгджээ. Түүнээс гадна цаг агаарын нөхцөлөөс хамааран автомашины борлуулалт бага хэмжээгэээр өссөн байна.

Орост
ОХУ-ын Ростов мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн ихээхэн хүйтэрч, их хэмжээний цас орсноос хотын иргэд болон замд явсан жолооч, аялагчид барьц алдахад хүрсэн байна. Тус мужийн ихэнх нутгаар өдөртөө -8- 13С, шөнөдөө -15-аас -20С заримдаа -26С хүрч байна. Энэ ердийн үеийнхээс 10 орчим градусаар хүйтэн байгаа юм. Бүх зам мөстөж, цасан хунгар үүссэнээс тус хотынхонд хүнсний хангамж тасалдаж байв. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим дүүрэгт талх олдохгүйгээс их хэмжээний дараалал үүсч, олон хүнийг бухимдуулж байв. Мөн мужийн нутгаар өнгөрсөн зам дагуух хоолны газрууд үнээ хэд дахин нэмсэн нь цасанд боогдсон хүмүүсийг ихээхэн бухимдуулсныг Оросын мэдээллийн хэрэгслүүд мэдэээлж байсан юм. Мөн Кемерово мужид энэ долоо хоногийг дуустал цаг агаар эрс хүйтэн хэвээр байж, -40С хүртэл хүйтэн байгаа юм. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор аврагчид зам дээр мөс, цасан хунгар бий болсныг санууллаа. Иргэдэд аль болохоор хол зам гарахгүй, гэртээ байж, гадуур явахдаа зэргэлдээ орших дэлгүүр үйлчилгээний газруудад орж дулаацаж байхыг зөвлөжээ. Түүнчлэн манай улстай хил залгаа Алтайн хязгаарт маргаашийг дуустал хүйтэн хэвээр байж, агаарын хэм -33-38С, зарим үед 40-43С хүрэх аж.

Д.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (2)
elit serwis (180.149.78.20)
ТАНАЙ ХИВС, ХИВСЭНЦЭР, ДРОЖ БОХИРДОН ГЭРИЙН ТАНЬ ӨНГӨ ЗҮСИЙГ ДАРААД ТААГҮЙ ҮНЭР ШИНГЭЭД 1 Л ТУХГҮЙ БАЙНА УУ. ТИЙМ БОЛ 3 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ЭЛИТ ХИВС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ТӨВД ХАНДАНА УУ? МАНАЙ МЭРГЭШСЭН ХИВСНИЙ ДОКТОРУУД ТАНИЙ ХИВСИЙГ ӨНГӨ ОРУУЛЖ ТАНСАГ ЗӨӨЛӨН ҮНЭРТЭЙ БОЛГОХООС ГАДНА ХИВС, ДРОЖНЫ ТООСНЫ ХАЧИГИЙГ 100% СОРУУЛАН АВАХ БОЛНО. БИД ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ НЭЭЛТТЭЙ НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХИЙГ ЗОРИЛГО БОЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА. МАНАЙХ АМЕРИКИЙН KIRBY-*** -1, БОЛОН 2, АНГЛИЙН RUG DOKTOR, 3 ТӨРӨЛ, ГЕРМАН HONGKONG ЗЭРЭГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ДЭВШИЛТЭД ТЕХНИЛОГИ БҮХИЙ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ АШИГЛАН ЗОРИУЛАЛТИЙН АМЕРИК, АНГЛИЙН БАКТЕРИ УСТГАГЧ БҮХИЙ ШАМПУНЬ, ТОЛБО АРИЛГАГЧ АШИГЛАДАГААРАА БИД ТАНСАГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ БАЙГАА ЮМ.
Huchirheg mongol (27.123.214.109)
Mongolchuudiin ineed hurch bga da. Ene huiten chin manaid jil bur l boldog uzegdel ajrahgui davan tuuldag mongol tumen min.