Ж.Бибер нисгэгчдээ хар тамхиар утжээ
- 2014-02-07
- Дэлхий
- 0

Тэдэнд хар тамхины тухай сануулж хэлэхэд хариуд нь хэл амаар дайрч, доромжилж, онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харилцсанаас бүсгүй нисгэгчийн бүхээгт орж бүгэхэд хүрсэн байна. Онгоцон дотор хар тамхи байгаа эсэхийг шалгасан хууль сахиулах байгууллагын ажилтнуудад дуучин залуу марихуан татсан гэдгээ хүлэээсэн ч, ердөө ганц хүнд хүрэлцэх хэмжээтэй байсан гэжээ. Хар тамхитай тэмцэх албаныхан болон хилийн албаныхан онгоцыг шалгаад мариуханы хоосон сав, баглаа олсон боловч тэдгээрийг Ж.Бибертэй цуг зорчсон хүмүүсийнх гэх нотолгоо олоогүй.
Сүүлийн үед дуучин залуу хэд хэдэн дуулианы эзэн болжээ. Тухайлбал, Канадын Торонто хотноо түүнийг лимузины жолоочид халдсан хэрэгт буруутгасан бол АНУ-д түүнийг архи, хар тамхинд мансуурсан байхдаа автомашин жолоодсон хэрэгт буруутгажээ. Мөн түүнийг өмч хөрөнгө муутгасан хэрэгт бу- руут гасан байна. Тэрбээр хөр- шийнхөө байр луу өндөг шидэж бохирдуулсан хэрэг үйлдсэн юм. Харин саяхан түүнийг хам гаа лагч зодсон хэргийнхээ хохи рогчтой тохиролцож, шүүхэд дуудаг дал- гүйгээр хэргээ шийдвэрлэсэн тухай мэдээ гарчээ.

Сэтгэгдэл (1)
(202.126.91.159)
Tenet baind