Турк улс интернетэд тавих хяналтаа чангатгалаа
- 2014-02-07
- Дэлхий
- 0
Туркийн парламентын ги-
шүүд шинэ хууль ба талс-
наар ин тернэтэд тавих хя-
налтыг чангатгажээ. Шинэ хуулиар
Туркийн харилцаа холбооны эрх
бүхий байгууллагууд шүүхийн
тогтоолгүйгээр сайтуудыг хаах
эрхтэй болсон байна. Мөн хуулиар
интернэтийн провайдер компаниуд
хэрэглэгчийнхээ интернэт дэх үйл
хөдлөлийн тухай сүүлийн хоёр
жилийн мэдээллийг хадгалж,
шаардлагатай тохиолдолд эрх
баригчдад гаргаж өгөх үүрэг хүлээх
юм. Сөрөг хүчнийхний зүгээс
иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх эрхэд халдлаа хэмээн уг шийдвэрийг буруутгасан байна.
Одоогоор Туркэд интернэтэд
орох боломж хязгаарлагдал
болж, хэдэн мянган сайтад
нэвтрэх боломжгүй болжээ.
Туркийн Ерөнхий сайд Р.Эрдоган интернэтэд маш шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлж, твиттерийг “гамшиг” гэд нэрлээд нийгмийн цахим сүлжээнүүдийг нийгмийн хувьд “хамгийн том аюул” гэж үнэлсэн байна. Засгийн газрыг эсэргүүцэгчид өнгөрсөн онд твиттер, фэйсбүүк хоёрыг мэдээлэл түгээхдээ тун өргөнөөр ашиглаж байжээ.
ФАШИЗМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
Парламентэд шинэ хуулийг хэдэн цаг хэлэлцсэний дараа баталсан бөгөөд Р.Эрдоган тэргүүтэй Хууль цааз ба Хөгжлийн нам хууль тогтоох байгууллагын 550 суудлаас 319-ийг нь буюу олон- хийг бүрдүүлдэг юм. Хэлэлцүүлэг эхлэхэд сөрөг намын тэргүүн Хасан Орен Ерөнхий сайд Р.Эрдоганыг Гитлертэй харьцуулсан байна.
“Та эрх мэдэлд хүрэхдээ Туркэд ардчиллыг хөгжүүлэх тухай ярьж байсан бол одоо фашизмыг байгуулах гэж байна” гэжээ. “Адольф Гитлер эрх мэдэлд хүрэхдээ мөн адил арга хэрэглэснийг санах хэрэгтэй” гэсэн байна. Гэсэн хэдий ч Ерөнхий сайдын орлогч Б.Аринк интернэтийг хатуу хянах тухай асуудал огт яригдаагүй гэсэн байна. Мөн тэрбээр “Бусад олон оронтой харьцуулахад манайд хэвлэлийн эрх чөлөө хамаагүй илүү байгаа” гэжээ. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас Туркийн харилцаа холбооны агентлагаас интернэт хэрэглэгчдийн тухай мэдээллийг ямар нэг хязгаарлалтгүйгээр цуг- луулах боломжтой болсон бөгөөд хэрэглэгчид түүнийг нь хэзээ, хэрхэн авсныг нь мэдэх боломжгүй гэсэн мэдээлэл өгчээ.

Сэтгэгдэл (0)