Ижил хүйстнүүдэд хүүхэд үрчлүүлэхгүй

ОХУ-ын эрх баригчид ижил хүйстэн гэр бүлийг албан ёсоор зөвшөөрдөг улс орнуудад Оросоос өнчин хүүхэд үрчлүүлэхийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр бүхий тогтоолд Оросын Ерөнхий сайд Д.Медведев гарын үсэг зурсан байна. Уг тогтоолд “Үрчлэгч этгээд нь ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг улсын хууль тогтоомжийн дагуу албан ёсоор гэр бүлийн харилцаагаа баталгаажуулсан юмуу тийм зөвшөөрөл бүхий улс орны ганц бие хүнээс бусад хүн байж болно” гэжээ. Тухайлбал, Голланд улсын иргэн ганц бие хүн эсрэг хүйсний хүнтэй гэрлэж байсан гэх тодорхойлолт үзүүлсэн тохиолдолд л Оросоос өнчин хүүхэд үрчлэн авах боломжтой болох аж. Орост өнчин хүүхдийн тоо 650 мянга болсон тухай тус улсад энэ асуудлыг эрхэлсэн албан тушаалтан П.Астахов саяхан мэдээлж байжээ. Энэ нь Орост архидалт болон бидний хувьд тун гаж гэмээр нийгмийн зарим үзэгдлийн улмаас олон эцэг эхийн эрхийг нь хассан хүүхдийн хувь заяаг төр хариуцан асрамжийн газарт өсгөдөг, эцэг эхчүүд нь хүүхдээ хайхрахгүй хаясан зэрэг олон шалтгаантай холбоотой юм. Тиймээс А НУ болон Евродын чинээлэг орны иргэд соёл, иргэншил, арьсны өнгөөр ойролцоо Оросоос хүүхэд олноор үрчлэн авдаг.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)