
БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах мужид
уржигдар хоорондоо таван минутын зайтай 6.8 хүртэл
магнитудтай цуврал газар хөдлөлт болсныг А мерикийн
геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ. Газар
хөдлөлтийн Э хний голомт Хотан хотоос зүүн өмнө
зүгт 270 км зайтай хүн суурьшаагүй газарт 12.5 км-ын
гүнд болсон байна. Газар хөдлөлтийн улмаас хүний
амь нас эрсдээгүй боловч галт тэрэгний зам эвдэрсэн
байна. 2008 оны гуравдугаар сард Шинжааны Хотан
хотын ойролцоо 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж,
200 гаруй барилга эвдэрч, иргэд олон арван сая
юанийн хохирол амсч байсан юм.
Сэтгэгдэл (0)