
"Томчууд, хүүхдүүд бүгд харибод дуртай” хэмээх алдарт уриатай, дэлхийн хүн бүрийг аз жаргалтай болгогч Харибо чихрийн түүх өнгөрсөн зуунаас эхлэлтэй. Тус бүтээгдэхүүнийг үндэслэгч Ханс Рийгл 1920.12.13-нд Харибо брэндийг албан ёсоор Германы Бонн хотын худалдааны газарт бүртгүүлсэн байна. Улмаар Харибогийн гэр бүлд 1986 онд МАОАМ брэнд нэмэгдсэнээр чихрийн зах зээл дээрх өөрийн байр сууриа улам бэхжүүлж дэлхийн дахинд 22 улсад үйлдвэрээ байгуулан 80 гаруй оронд салбар төлөөлөгчөө нээн ажиллаж байна. Эдгээр харилцагч байгууллагууд дундаас Монгол дахь албан ёсны дистрибьютер “Алтан Жолоо Групп”, “Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ”-ний хамт олон энэ жил “Харибо” компанийн “Дэлхийн шилдэг” 5 харилцагчийн нэгээр шалгарсан байна. Энэ нь монголын худалдаа бизнесийн хүрээ хэрхэн өргөжин тэлж дэлхийн хэмжээнд үнэлэгдэх болсоныг харуулж байна.
Сэтгэгдэл (0)