Гүржийн экс Ерөнхий сайдад хорих ял оноолоо
- 2014-02-19
- Дэлхий
- 0

Гүржийн Кутаиси хотын
шүүхээс тус улсын Ерөнхий сайд асан З.Мерабишвилидтаван жил хорих ял оноожээ. Мөн шүүхээстүүнийг
нэг жил зургаансарын хугацаанд төрийн байгууллагад албан тушаал хашихыг хориглосон
байна. З.Мерабишвилиг өмч хөрөнгийн халдашгүй байдлыг алдагдуулсан, хувьдаа
хөрөнгө завшиж үрэгдүүлсэн болон сонгогчдыг хахуульдсан хэрэгт буруутайг
тогтоожээ. Энэ хэрэгт шалгагдсан Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
асанд ажлын байр бий болгосон тухай хуурамч тайлан гаргасных нь төлөө 50 мянган
лар буюу 29000 ам.долларын торгууль ногдуулсан байна. “Үндэсний нэгдсэн
хөдөлгөөн” намын төлөөлөгчид болон өмгөөлөгчид нь “Шүүхийн
шийдвэрт эх баригчид нөлөөлсөн” гэж үзжээ.
Ял сонссон сайд нарыг ажил эрхлэлтийг дэмжих, бүртгэлийг нь сайжруулах хөтөлбөрийн хүрээнд төсвөөс олгосон гурван сая
ам.долларыг намынхаа
сонгуулийн сурталчилгаанд зарцуулж,
ажил эрхлэлтийн тухай
хуурамч мэдээ баримт бүрдүүлсэн хэрэгт
буруутгасан юм.

Сэтгэгдэл (3)
зочин (103.26.194.63)
тийм шүү. гүржийн туршлагаар явна гээд хэсэг туусан. саакашвилиг дууриаж хөлөө хөлдөөх дөхсөн шүү.
Bi mongol (203.194.114.73)
Manai zarim nuhduudiin ireedui ingej l duusah bolov uu
z (202.131.230.218)
Манайхан чинь Гүржийн туршлагыг хэрэгжүүлнэ гээ д 1 хэсэг хөөрцөглөө биз дээ, одоо хэвээрээ л байх даа.