Хятад ухаалаг гар утасны зах зээлд хүч түрж эхэллээ
- 2011-11-25
- Дэлхий
- 0
Дотоодын үйлдвэрүүдийн үйлдэрлэж байгаа ZTE зэрэг өртөг багатай ухаалаг
гар утаснууд Хятад улсыг дэлхийн гар утас үйлдвэрлэлийн зах зээлд хүч
түрж орж ирэхэд нь эерэгээр нөлөөлж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж
байна.
Дотоодын үйлдвэрүүдийн үйлдэрлэж байгаа ZTE зэрэг өртөг багатай ухаалаг гар утаснууд Хятад улсыг дэлхийн гар утас үйлдвэрлэлийн зах зээлд хүч түрж орж ирэхэд нь эерэгээр нөлөөлж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.Хятад улс сүүлийн хэдэн сарын хугацаанд ухаалаг гар утасны борлуулалтаараа АНУ-ыг бут цохиж, дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд ийнхүү тэргүүлэх байр суурь эзэлж эхэлсэн бөгөөд ийнхүү амжилтанд хүрэхэд нь дотоодын томоохон брэндүүдээс гаргаж байгаа, хямд үнэтэй, Андройд үйлдлийн систем бүхий гар утаснууд голлох үүрэг гүйцэтгэсэн ажээ. Энэ нь Хятад улсын хувьд дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийг тэргүүлэгч АНУ-ыг борлуулалтаараа давж буй анхны тохиолдол болж байгаа бөгөөд тус улсын бараа нийлүүлэлт АНУ-аас 7%-аар илүү буюу 58%-тай байна гэсэн статистикийн үзүүлэлт гарсан байна.
“Хятадын гар утас үйлдвэрлэлийн энэхүү хурдацтай өсөлт нь улс орны нэр хүндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй ард иргэд ухаалаг гар утсыг өргөнөөр ашиглах боломжийг мөн бүрдүүлж өгч байна” хэмээн Стратегийн Анализ судалгааны багийн мэргэжилтэн Том Кан хэлсэн байна.
Хятад улс нь 952 сая хэрэглэгчтэй дэлхийн гар утасны зах зээлийн томоохон өрсөлдөгчдийн нэг бөгөөд хэрэглэгчдийн тоо нь өсөн нэмэгдсээр байгаа ажээ. Түүнчлэн, дотоодын үйлдвэрлэгчид 3G үйлчилгээг ашиглаж боломжтой ухаалаг гар утаснуудыг үйлдвэрлэж байгаа нь гар утасны оператор компаниудад 3G үйлчилгээгээр дамжуулан олон сая хэрэглэгчийг өөртөө татах боломжийг бүрдүүлж өгч байгаа гэнэ. Шинжээчдийн хэлж байгаагаар ухаалаг гар утсанд суурилуулах тус үйлчилгээний эрэлт хэрэгцээ цаашдын өсөлтөд мөн сайнаар нөлөөлөх төлөвтэй байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)