109 настай эмэгтэйн хүслийг биелүүлжээ
- 2011-11-25
- Дэлхий
- 0
Бертие Росс хэмээх 109 настай эмэгтэйн хүслийг “Second Wind Dreams” хэмээх буяны байгууллага биелүүлж өгчээ.
Бертие Росс хэмээх 109 настай эмэгтэйн хүслийг “Second Wind Dreams” хэмээх буяны байгууллага биелүүлж өгчээ. Хачирхалтай нь, түүний хүсэл маш энгийн байсан бөгөөд түүний бичсэн хүсэлд шинэ даашинз, хиймэл үс авах, Аркансас мужийн Блитевилле хотын Бенни Боб’c ресторанд цулбуурт загас идэх зэрэг багтсан байсан гэнэ.
“Таныг 109 жилийн турш амьдрахад хүргэсэн тэр нэг онцгой зүйл юу байв?” гэсэн сэтгүүлчийн асуултанд нэгэн зууны амьдралыг ардаа үдсэн ч, өөдрөг үзэл, сэтгэлгээгээ алдаагүй байгаа тэрээр “Хүмүүсийг зөв үйлд уриалж, зөв амьдрах явдал” хэмээн хариулсан байна.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн хүслийг биелүүлэх зорилготой ажилладаг тус буяны байгууллагын үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь Россын адил ахмад настай хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, амьдралд итгэх итгэл, урам зоригийг нь дахин бадраан, үлдсэн амьдралаа баяр жаргалтай өнгөрөөхөд нь туслах ажилд чиглэгддэг ажээ.
Тус байгууллага нь дэлхий даяар нэг өдөрт хүмүүсийн нэгээс хоёр хүслийг биелүүлдэг бөгөөд Росс нь АНУ болон Канадын мөрөөдлөө биелүүлсэн хамгийн ахмад хүн болсон байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
sergelen (182.160.53.224)
huslee yamar saitad yavuulah ve tuslaach