Ю.Тимошенко ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ
- 2014-02-24
- Дэлхий
- 0

В.ЯНУКОВИЧИЙГ ХИЛИЙН ДЭЭС АЛХУУЛСАНГҮЙ
В.Янукович 21-ний өдөр тус улсад 2004 онд байсан парламентын эрх давамгайлсан тогтолцоог сэргээж, Ерөнхийлөгчийн ээл жит бус сонгууль явуулна гэдгээ зарласан юм. Парламентаас түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тухай тогтоол гаргасны хариуд В.Янукович Украйны хууль ёсны тэргүүн хэвээрээ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн тэрбээр тус улсад төрийн эргэлт болсон бүх шинж тэмдэг байгаа тухай ярьжээ. Украйны хилчид Ерөнхийлөгч В.Януковичийн онгоцыг 23-нд шилжих шөнө Донецкийн нисэх буудлаас гаргаагүй тухай тус улсын Хил хамгаалах албанаас мэдээлжээ. В.Януковичийг ор- гон зайлсан сургаар түүний харшийг хамгаалагчид мөн алга болж, сөрөг хүчнийхэн В.Януковичийн эдлэнг эзэлжээ. Сөрөг хүчний эсэр- гүүцэгчид Украйны ард түмэн улам ядуурч байхад төрийн эрх баригчид нь ямар их тансаглалд умбаж байсныг харуулахаар ард иргэдийг эдлэнд урьж, танилцах боломж олгожээ. Киевээс машинаар нэг цаг явах зайд орших эдлэн нийт 140 га талбайтай бөгөөд тансаг харш, тусдаа зоопарк, гольфийн талбай, тус бүр нь олон сая ам.долларын үнэтэй тансаг машинууд бүхий гараж, нисдэг тэрэгний буудалтай байжээ. Энэ бүхнийг энгийн иргэд гайхан харж буй гэрэл зургууд гадаадын хэвлэлүүдэд тархсан нь Ирак, Египетийн дарангуйлагчдыг түлхэн унагаж байсан үеийг санагдуулах аж.
В.ПУТИН Б.ОБАМА НАР УКРАЙНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
Оросын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама нар өнгөрсөн бямба гаригт утсаар холбогдож, Украйнд бий болсон нөхцөл байдлыг хэлэлцжээ. В.Путин Украйн дахь нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд яаралтай арга хэмжээ авахыг цохон тэмдэглэсэн тухай Оросын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлсэн байна. В.Путин тус улс дахь нөхцөл байдлыг хэт аюултай байдалд хүргэсэн барууны хэт радикал бүлэглэлүүдтэй ажиллах нь чухал гэдгийг хэлжээ. В.Путин, Б.Обама нар хоёр орны харилцаа, Ираны асуудал, Сирийн химийн зэвсэг зэрэг асуудлуудаар санал солилцжээ.
М.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (1)
(103.26.194.4)
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарна. Утас 99084179СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарна. Утас 99084179 СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарна. Утас 99084179