Мексикийн иргэдэд үнэгүй телевизор тарааж байна

Мексикийн Засгийн газар тус улс телевизийн тоон системд шилжиж буйтай холбогдуулан бага орлоготой өрхүүдэдэөндөр нягтралтай зурагт үнэгүй түгээж эхэлжээ. Тамаулипас мужид туршилтын журмаар эхлэн хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд “ Foxconn Technology” групп болон “Diamond Electronics”-ийн үйлдвэрлэсэн 120 мянган зурагтыг үнэгүй тараана гэж Мексикийн харилцаа холбоо, тээврийн яамнаас мэдэгджээ. Мексикийн Засгийн газар тоон системд шилжүүлж, сувгуудыг нягтруулснаар чөлөөтэй болсон үелзлүүдээ ашиглан өргөн зурвасын утасгүй интернэт түгээх зэрэг өөр олон зорилгод ашиглах боломжтой болсон байна
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)