Баяртай Сочи Пенчаньд уулзъя

Тэмцээнийг зохион байгуулагч- даас болон Олон улсын Олимпийн хорооноос албан ёсоор тодруулдаггүй ч шигшээ багуудын хамгийн ач холбогдол өгдөг үзүүлэлтийн нэг нь багийн дүн билээ. Сочи 2014-ийг зохион байгуулсан Орос улс ч үүнд ихээхэн анхаарч байсан нь тодорхой. Дөрвөн жилийн өмнөх олимпийн наадмаас ердөө гуравхан медаль хүртэж, багийн дүнгээр эхний 10-т ч орж чадаагүй тэд нутагтаа болох наадмаа нүүр бардам дуусгахын тулд олон орноос чадварлаг мэргэжилтнийг авчран, төрөл бүрт өрсөлдөх чадвартай шилдэг тамирчдыг бэлтгэсний ач гарлаа. Оросын шигшээ баг нутгийн дэвжээнээсээ 13 алт, 11 мөнгө, 9 хүрэл нийт 33 медаль авсан. Энэ нь медалийн тоогоороо ч, чанараар ч толгой цохилоо.
 Ах нараас хамгийн өндөр амжилтыг шорт трэкийн тамирчин, солонгос гаралт Виктор Ан үзүүлж, гурван алт, нэг хүрэл медалийг эх орондоо авчирсан. Өмнөх олимпиудаас Орос Улс шорт трэкийн төрөлд нэг ч удаа медаль хүртэж байгаагүй билээ. Тэрчлэн бобслэйн төрөлд Александр Зубков дөрөв болон хоёр хүний төрөлд багаа ахлан оролцож, хошой алтан медаль хүртсэн нь санамсаргүй хэрэг боллоо. Уран гулгалтын төрөлд багийн болон хосын төрөлд түрүүлэх нь бараг ойлгомжтой байсан ч эмэгтэйчүүдийн төрөлд А.Сотниковагийн үзүүлсэн амжилт олон хүнийг гайхшруулсан нь лавтай. Үүний зэрэгцээ биатлон, гүйлтийн цанын төрлөөс тус бүр нэг алт, сноубордын төрлөөс америк хүргэн В.Уайлд нь хоёр алтан медалийг Орос оронд авчрав. Скелетон, чарга, фристайл зэрэг уламжлалгүй төрлүүдээс медаль зулгааж, улсынхаа нэрийг улайлгахгүй гэсэн даалгавраа давуулан биелүүлж чадлаа. Тэгвэл олимпийн түүхэнд хамгийн олон медалийг цуглуулсан шигшээд тооцогддог Норвегийн шигшээ баг 11 алт, таван мөнгө, 10 хүрэл медальтайгаар удааллаа. Гүйлтийн цанын шигшээ нь таван алт авсны гурвыг нь домогт Марит Бьорген авчрав. Тэр дундаас гүйлтийн цанын тамирчид нь нийт 26 медалийнх нь 11-ийг нь авчирчээ. Биатлоноос Бьорндален, Свендсен болон холимог буухиан шигшээ нь алт авсан ч үүнээс илүү амжилтыг тэд хүлээж байсан нь тодорхой. Цанын хоёр төрөлт, уулын цанын тамирчид нь гурван алтан медаль авснаас ч илүү амжилт үзүүлэх боломжтой байсан юм. Ялангуяа уулын цанын шигшээ нь гуравхан медаль хүртсэн нь тун хангалтгүй үзүүлэлт билээ. Дөрвөн жилийн өмнө нутагтаа зохиосон олимпийн наадамд багийн дүнгээр тэргүүлж байсан Канадын шигшээ баг 10 алт, 10 мөнгө, таван хүрэл медаль хүртэж гурваллБитүү зах барихад гурван
тэрбумыг зарцуулжээаа. Багийн төрлийн боломжит бүх алтыг буюу кёрлинг, хоккейн төрөлд эрэгтэй эмэгтэйчүүд нь тус тусдаа манлайлж, бахдам амжилтыг гаргасан. Дээр нь фристайлын төрлөөс дөрвөн алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж, энэ төрөлдөө дэлхийд тэргүүлэгч гүрэн гэдгээ батлан харуулав. Гэхдээ тэд сноуборд, уран гулгалтын төрлүүдэд илүү өндөр амжилт хүлээж байсан нь гарцаагүй. Ялангуяа уран гулгалтын төрөлд П.Чан болон Т.Виртуе/С.Мойр нарыг аварга болно гэдэгт итгэлтэй байсан нь гарцаагүй. Гэхдээ агч навчтны ард түмэнд хоккейн төрлөөс алт авсан нь хамгийн чухал биз ээ. Багийн дүнгээр тэргүүлэх том зорилготой ирсэн АНУ-ын баг дөнгөж есөн алт нийт 28 медаль хүртэн дөрөвдүгээр байрт орлоо. Үргэлж хоёр оронтой тоотой медаль цуглуулдаг тэшүүрийн шигшээ нь нэг ч медаль авалгүй бүтэлгүйтэж, дээрээс нь Л.Вонн, Э.Лайсачек нарын аваргууд нь ирээгүйгээс гадна Ш.Дэвис, Ш.Уайт нарын одод нь аварга болж чадсангүй. Сэм авгынхан үүндээ дүгнэлт өгөн дөрвөн жилийн дараа бүр “ууртай” ирэх нь гарцаагүй биз ээ. Зөвхөн тэшүүрийн төрлөөс л найман алтан медаль авсан Голландын баг тавдугаарт, тэмцээний ихэнх хэсэгт тэргүүлсэн Германы баг мөн найман алттайгаар зургадугаарт жагсав. Д.Домрачевагийн авчирсан гурван алтан медалиас гадна фристайлын үсрэлтийн төрлөөс хүртсэн аваргынхаа ачаар Беларус топ 10-т багтаж, өвлийн спортын баялаг уламжлалтай Австри, Швейцарь, Францын шигшээгийн өмнө гишгэсэн юм. Олимпийн наадмаас нийт 26 улс ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд эдгээрийн 21 нь алтан медальтай буцаж байгаа нь тэмцээний өмнөх аналистуудын таамаглалтай бүрэн нийцэж байна. Дөрвөн жилийн дараа өвлийн олимпийн наадам Ази тивд зочлох болно. БНСУ анх удаагаа өвлийн олимпийг Пенчань хотноо хүлээн авах учиртай билээ. 
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)