Ким Чен Уны эхнэр дахин хөл хүнд болов

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны эхнэр дахин хөл хүнд байж болзошгүй тухай Өмнөд Солонгосын “The Chosun Ilbo”–д мэдээлжээ. Умард Солонгосын “Rodong Sinmun” сонины энэ сарын 18-ны өдрийн тэргүүн нүүрт гарсан зурагт Ким Чен Уны эхнэр Ли Соль Жу нэлээд жин нэмсэн нь илт гарчээ. Сечжоны их сургуулийн судлаач дээрх зургийг шинжилсний үндсэн дээр уг дүгнэлтээ гаргасан байна. Ли Соль Жуны өмссөн хувцасны өнгө, загвар өмнө нь бие давхар байхдаа өмсч байсан хувцастай нь төстэй байгаа аж. Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны эхнэр Ли Соль Жу 2012 онд ууган хүүхэд охиноо төрүүлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)