АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт эхлэв
АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургууль эхэлжээ. Уг цэргийн хээрийн сургуульд АНУ- ын 12500 цэргийн албан хаагч оролцож байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх аж. АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчид уг сургуулилтыг жил бүр явуулдаг уламжлалтай юм. Өнгөрсөн онд уг сургуулилтын улмаас хоёр Солонгосын харилцаа хурцдаж, Умардын талаас урьдчилан цөмийн зэвсгээр цохилт өгнө хэмээн заналхийлж байв. Энэ жил ч гэсэн Умардын тал эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж, дайны улмаас хоёр талд хагацсан гэр бүлүүдийн уулзалтыг цуцална гэж мэдэгдэж байв
-
Манай сайт таалагдсан бол лайк дараарай
Сэтгэгдэл (0)