“Mozilla” 25 ам.долларын үнэтэй ухаалаг утас худалдана

Веб браузер програм боловсруулагч “Mozilla” компани хөгжиж буй орнуудын зах зээлд зориулан 25 ам.долларын үнэтэй ухаалаг утас худалдахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Компаниас уг утасны анхны загварыг танилцуулсан байна. “Mozilla” шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ хямд үнэтэй чип үйлдвэрлэдэг Хятадын “Spreadtrum” компанитай хамтран ажиллах аж. Хямд хэрнээ ухаалаг утсанд янз бүрийн аппликейшн суулган интернэт орчинд ажиллах боломжтой бөгөөд “Mozilla”- гийн үйлдлийн систем дээр ажиллах гэнэ. Энэ утас худалдаанд гарснаар дэлхий даяар улам олон хүн ухаалаг утас, төхөөрөмж хэрэглэх боломжтой болно
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)