Тайландад бөмбөг дэлбэлж эхэлжээ
- 2014-02-25
- Дэлхий
- 0
Тайландын Бангкок хотноо ням гаригт эсэргүүцлийн жагсаалын үеэр бөмбөг дэлбэрснээс нийт гурван хүн амь үрэгдэж, 22 хүн шархадсан байна. Үүнээс хэдхэн цагийн өмнө Тайландын зүүн хэсэгт эсэргүүцлийн жагсаалын үеэр үл мэдэх этгээд гал нээснээс таван настай охин алагдсан байна.Тайландад өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газрын эсрэг хөдөлгөөн өрнөснөөс хойш нөхцөл байдал улам хурцдаж байгаа юм. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод Ерөнхий сайд И.Шинаватраг огцорч, шилжилтийн үеийн засагт эрх мэдлээ өгөхийг шаардаж байгаа боловч Ерөнхий сайд уг шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.

Сэтгэгдэл (0)