Украйн Оросгүйгээр оршин тогтнож чадах уу
- 2014-02-26
- Дэлхий
- 0
ТИМОШЕНКО УКРАЙН ХҮН МӨН ҮҮ
Сөрөг хүчний гол төлөөлөгч Ю.Тимошенкогийн аавынх нь овог Григян байсан бөгөөд зарим хүн түүнийг овгийнх нь “ян” төгсгөл армян гаралтайн нотолгоо гэдэг байв. Гэтэл түүний төрсөн Днепетровск хотод армян гаралтай байх нь нэр хүндэд муугаар нөлөөлдөг ажээ. Тиймээс тэд өвөг дээдсээ Григянис гэдэг овогтой латин гаралтай хэмээн тайлбарладаг байсан аж. Үүнийгээ тэд Сталины үед биеийн байцаалт бичиж өгч байсан нэг түшмэл нь андуураад биччихсэнээс болоод Григянисов нь эхлээд Григан дараа нь Григян болсон хэмээн тайлбарладаг байсан гэнэ. Гэтэл бичиг баримтуудыг сөхөж үзвэл Ю.Тимошенкогийн эцгийг Владимир Абрамович, өвөөг нь Абрам Капительман гэдэг байсан нь еврей гаралтай болохыг нь илтгэж байгаа юм. Анх Ю.Тимошенког улстөрчийн хувьд санаа нэгтнүүдээ уриалан дуудах, намынхаа амьдралыг бүрэн хянах, элдэв хор найруулах чадвартай томоохон удирдагч болж чадна гэхийг илтгэх зүйл огт харагдаагүй гэдэг. Гэвч тэрбээр улс төрийн амьдралд хэд хэдэн дүрмийг ягштал сурч жинхэнэ “Төмөр хатагтай” болтлоо өсч чадсан билээ. Үүний тулд тэрбээр украйнаар зөв ярьж сурсан бөгөөд өндөр өсгийт өмсч, үсний хэв маягаа өөрчлөн яруу найрагч Леся Украйнтай адилаар самнадаг болсон байна.ХЭРХЭН ХӨРӨНГӨЖСӨН ТУХАЙ
Ю.Тимошенко болон цагтаа Ерөнхий сайдын алба хашиж байсан П.Лазаренко нар “Украйны эрчим хүчний нэгдсэн систем” нэртэй өвөрмөц компани байгуулж, огт хөрөнгөгүй байсан компанийг хэдэн өдрийн дотор тэрбумын хөрөнгөтэй болгож чадсан “шидэтнүүд” юм. Уг компани Оросын шатдаг хийг дамжуулах, борлуулах ажил гүйцэтгэж, Ю.Тимошенког хосгүй баян болгожээ. Удалгүй Ю.Тимошенко энэ бүгдэдээ сэтгэл ханалгүй улс төрд хөл тавьж, Оросын хийтэй холбоотой санхүүгийн асуудлаас болж эцэстээ шоронгийн хаалга татсан юм. Ю.Тимошенко эхлээд хамтрагчаа шоронг хийж чадсан бөгөөд тэр хоёр маш олон луйвар хийж, хүний аминд хүртэл хүрсэн хэрэгт шалгагдаж байв. Тэрбээр эрх мэдэлд хүрсэнийхээ дараа улс төрийн хувьд эсрэг талыг дэмждэг олон бизнесмэний хөрөнгийг өөрийн болон В.Ющенкогийн талынханд булаан “дахин хувьчлах” ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Мөн Ю.Тимошенко, В.Ющенко таарахаа болимогц жолоогоо алдаж, “улбар шар хувьсгал”- аар бий болгосон бүхнээ устгаж эхэлсэн гэдэг. Үүний улмаас Украйнд тогтвортой төр засаг байх найдваргүй болсон аж. Ю.Тимошенко оросууд амьдардаг бүс нутагт өссөн бөгөөд 36 настайдаа л анх украйнаар ярьж эхэлсэн гэдгээ ярьсан байдаг. Тэрбээр “Би 36-тайдаа л украйнаар ярьж сурсан. Харин өмнө нь ээж, аав хоёр ер нь бүлээрээ л оросоор ярьдаг байсан. Ээж минь одоог хүртэл украйнаар ярьж чаддаггүй” гэжээ. Энэ тухай болон түүний амьдралын түүхийг өгүүлсэн номыг италийн сэтгүүлч-зохиолч Сандро Тети (утга зохолын дахь нууц нэр нь Ульдерико Ринальдини) “Юлия Тимошенко: Украйныг байлдандагуулсан нь номдоо өгүүлсэн байна.

ОРОСУУД КРЫМЫГ УКРАЙНААС САЛГАХАД БЭЛТГЭВ ҮҮ
Оросын Төрийн Думын гишүүдийн төлөөлөл Украйн бүрэлдэхүүнд оршдог Крымын хойгт хүрэлцэн иржээ. Тус Дум дахь ТУХН-ийн асуудал эрхэлсэн тусгай хорооны тэргүүн Л.Слуцкий тэргүүлсэн бөгөөд тэд ирсэн даруйдаа л тус нутгийн иргэдэд түргэвчилсэн журмаар Оросын иргэний үнэмлэх олгож эхлэх бөгөөд Крымыг Орост нэгтгэх хүсэлт гаргавал тун шуурхай хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна. Думын депутатуудыг Оросын эв нэгдэл намаас сонгогдсон Крымийн парламентын гишүүд угтсан байна. Думын гишүүд ерөнхийдөө Украйны сөрөг хүчин болон Ерөнхийлөгч В.Януковичийн хооронд байгуулсан гэрээг биелүүлэхийг шаардах болон Крымын иргэд өөрсдөө нэгдэх хүсэлт гаргавал Орос Улс хүсэлтийг шуурхай авч хэлэлцэнэ гэдгийг ярьсан байна. Гэвч Л.Слуцкий удалгүй дээрх мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргасан байна. 2000-аад он эхээр ОХУ –ын эрх баригчид Гүржийн бүрэлдэхүүнд байсан Абхази болон Өмнөд Осетийн иргэдэд бөөнөөр нь Оросын иргэний үнэмлэх олгож байсан юм. Харин 2008 оны наймдугаар сард дээрх үйлдэл нь “Оросын иргэдийг хамгаалах”-ын тулд Гүржийн нутагт цөмрөн орж, байлдааны үйл ажиллагаа эхлүүлэх үндэслэл болжээ. Өнгөрсөн ням гаригт Л.Слуцкий “Киевт бүрэлдэж байгаа засаг төр ямар байхаас үл хамааран украйнчууд бол бидний хувьд ах дүүгийн ард түмэн хэвээр юм. Барууны улстөрчид манай хоёр орныг салгаж, эвдрэлцүүлэхийг хэдий хичээсэн ч Украйн бол бидний хөршүүдээс тэргүүн зэргийн түншийн нэг хэвээр” гэж мэдэгдсэн. Харин уг өдөр Украйнны парламентаас “Бүс нутгийн хэлний статус”-ыг хүчингүй болгох тухай хуулийн баталснаар орос хэлийг шахах бодлого хэрэгжиж, орос гаралтай иргэдийн хувьд хүний үндсэн эрхийн нэг болох эх хэлээрээ боловсрол эзэмших боломж хязгаарлагдах юм.

Сэтгэгдэл (2)
(202.21.113.140)
ukrainchuud byynii nohoi bolson hoinoo uhaarch gemshih bizee. ene uls orosguigeer neg ch alhaj chadahgui. suirne.
zochin (180.235.184.52)
amerikiin ecsiin zorilgo n nato orostoi hil zalgan orshih tegeed ch amerik ard tumniig talcuulj irgenii dain gargahad meregshij bna busad uls sul doroi bval amerik orsoldogchgui terguuleh n tednii bodlogo