Бангкокт 20 гаруй дэлбэрэлт боллоо

Тайландын нийслэл Бангкок хотын төвд өнгөрсөн мягмар гаригт шилжих шөнө цуврал дэлбэрэлт болж, таван хүн шархадсан байна. Дэлбэрэлт эсэргүүцэгчдийн байрлаад буй хотын паркийн ойролцоо болсон бөгөөд сөрөг хүчнийхний байрлал руу гар хийцийн гранат шидэгч, галт зэвсэг ашиглан дайрчээ. Нийт 20 гаруй дэлбэрэлт болсон гэж орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Тайландад сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсдын эсрэг халдлага үйлдэх нь нэмэгдсэн бөгөөд сүүлийн дөрвөн сарын турш үргэлжилж буй эсэргүүцлийн үйл ажилагааны явцад нийт 22 хүн амь насаа алдаж, 750 гаруй хүн шархдаж, бэртсэн юм. Үүний урьд өдөр тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч И.Шинават Бангкок хотыг орхин нийслэлээс 150 км зайд аюулгүй орчинд ажлаа явуулахаар шийдсэн байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод Ерөнхий сайдын төрсөн ах Таксин Шинаватыг хэт их нөлөөтэй болж, улс орныг алсаас удирдаж байгааг эсэргүүцэж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)