Рианна, Эминемтэй хамтран аялан тоглолт хийнэ

Алдарт реппер Эминем, залуу дуучин Рианнатай хамтран аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Дуучид энэхүү таатай мэдээг цахим хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ хүргэсэн байна. Тэд хамтдаа дөрвөн дуу хамтран дуулсан юм. Хамгийн сүүлд буюу өн гөрсөн оны сүүлчээр “Monster” хэмээх дууг хамтран дуулсан нь шүүмжлэгч, шүтэн бишрэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Аялан тоглолт “Monster” дууныхаа хүрээнд зохиогдож байгаа бөгөөд “The Monster Tour” хэмээх нэртэй байх юм байна. Уг аялан тоглолтыг ирэх наймдугаар сараас эхлэн АНУ-ын Нью-Йорк, Детройд, Лос-Анжелас хотод тоглохоор болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)