Урт хамарт, дүрсгүй Пиноккио “Хар хайрцаг”-ийн тайзнаа амилна
- 2014-02-26
- Дэлхий
- 0
Урт хамарт, дүрсгүй Пиноккио энэ бямба гаригт “Хар хайрцаг”-ийн тайзнаа амилах гэнэ. “Black Box” театрынхан “Пиноккиогийн адал явдал” жүжгээ бяцхан үзэгчдэд зориулан тоглохоор болжээ. Италийн алдарт зохиолч К.Коллоди энэхүү гайхамшигт бүтээлээ 1883 онд бичсэн юм. “Пиноккиогийн адал явдал” жүжгийн тасалбар 5000 төгрөг ажээ. Бямба гаригт 14:00цагт ийнхүү багачуудыг хайртай баатартай нь уулзуулчихаад “Black Box” театрынхан оройн 20.00 цагт Японы зохиолч Рюноске Акутагавагийн “Ширэнгэнд” жүжгээ томчуудад зориулан тоглох ажээ. Хорвоогийн үнэн хаана оршиж, хүмүүс бид тэр үнэнийг хэрхэн ухаарч, мэдэрч чаддагийг Акутагава өөрийн уран бүтээлээрээ эрэлхийлсэн гэдэг. Түүний “Ширэнгэнд” жүжигч мөн үнэний эрэлд үзэгчдийнхээ хам таар гарч, жүжгийн туршид хором мөч бүхэнд асуултын тэмдэг мэт ар араасаа хөврөх болно. “Black Box” театрт Акутагавагийн философид хөтлөгдөн үнэнийг эрэх тасалбарын үнэ 20000 төгрөг юм байна. Г.НЯМ

Сэтгэгдэл (0)