Б.Обама төрийн албан хаагчдын цалинг нэмнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2015 онд төрийн болон цэргийн албан хаагчдынхаа цалинг нэг хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр АНУ-ын 2.1 сая хүний цалин нэмэгдэх аж. Улмаар цалингийн нэмэгдлийг ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх төсвийн төлөвлөгөөнд нэмж оруулахаар төлөвлөсөн байна. Мөн цэргийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх таатай мэдээлэлтэй зэрэгцэн АНУ батлан хамгаалах салбар ажилчдынхаа тоог танахаар болсон тухай Пентагоноос мэдээлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)