АНУ Өмнөд Солонгосын “Asiana Airlines”-ыг торголоо

АНУ-ын Тээврийн Яамнаас Өмнөд Солонгосын “Asiana Airlines” нислэгийн компанийг 500 мянган ам.доллараар торгохоор болжээ. “Asiana Airlines” компанийн “Боинг-777” онгоц өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд Сан Франциско хотын нисэх буудалд осолдсонтой холбоотойгоор шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Ослын үеэр гурван хятад оюутан амиа алдаж, 180 гаруй зорчигч хүнд, хөнгөн гэмтэл авсан юм. “Associated Press” агентлагийн мэдээлснээр ослын дараа “Asiana Airlines” нислэгийн компани хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд яаралтай тусламж үзүүлэлгүй цаг хугацаа алдсан гэх шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэн торгожээ.

Х .ЗАЯА
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)