Na Na Монголд ирлээ

Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар алдарт дуучин Нана /Даркман/ маргааш “Remember the Time” тоглолтоо Монголд хийх гэж байгаа билээ. Тэрээр өнөөдөр өглөө 07:00 цагт Чингисхаан нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд 11:30 минутаас Bluesky tower-ын 3 давхарт хэвлэлийн бага хурал хийх гэнэ. Энэхүү тоглолт нь Монгол-Австрийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Эко клуб”-ийн “Мазаалайтай алхаж байна…” төслийн хүрээнд хийж буй анхны ажил бөгөөд Нана тоглолтын орлогоноосоо тодорхой хувийг мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хандивлах гэж байгаа юм.

Маргааш орой 19.00 цагаас UB паласын концертын их танхимд болох оглолтын тасалбар суудлаасаа хамаарч 60-120 мянган төгрөгний үнэтэй аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)