Япончуудад ”Норвегийн ой” романы сексийн өгүүлэмж таалагдагүй

Хачирхалтай араншин, өвөрмөц өгүүлэмжээрээ олныг гайхшируулж явдаг Харуки Мураками зохиолчийн “Норвегийн ой” зо- хиол манай уншигчдын гарт очоод удаагүй байна. Худалдаанд гарсан даруйдаа борлуулалтаараа тэргүүлээд байгаа тус номын зохиолчийг Монголын уншигчид тэр бүр мэдэхгүй байж магад. Тэрбээр 1949 оны нэгдүгээр сарын 12-нд Японы Киото хотод төржээ. Хэдэн жилийн өмнө Монголд тэр дундаа Халхын голд ирээд буцсаныг олон нийттэр бүр мэдэлгүй өнгөрсөн. Ийнхүү ирсэн нь цаанаа учиртай байсан ба зохиолчийн эцэг 1930-аад онд Өвөрмонголд цэргийн алба хааж байжээ. Зохиолчийн одоо бичиж буй ном нь Японы Хятад дахь эзлэн түрэмгийлэл, дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэх аж. Энэ утгаараа Халхын голын байлдаан, Монгол цэргийн тухай зохиолч номондоо оруулахаар төлөвлөсөн байх. Ингээд Харуки Муракамийн Нью-Йоркийн “Уран зохиолын тухай” сэтгүүлд өгсөн ярилцлагаас хөрвүүлснээ хүргэе 

-Жааз хөгжим таны уран бүтээлд нөлөөлсөн үү?
-Энэ бол дотоод ухамсрын асуудал. Жааз хөгжим бол миний хобби. Гэхдээ жааз хөгжмийн аялгуу миний сэтгэлийг хөдөлгөдөг. Би 12 настай байсан санагдана. Тэр үед манайх Кобед /Японы хот/ амьдарч байлаа. Бааранд нэгэн хар арьст америк цэрэг жааз хөгжим сонсоод уйлж байхыг харсан. Тэр үеэс л би барууны хөгжмийг сонирхох болсон юм. Ер нь жааз гэлтгүй Элвис, Воннегут нарыг их сонсдог байсан. Одоо бодоход би аавтайгаа зөрсөндөө л тэгдэг байсан болов уу. Миний аав их сургуульд Японы уран зохиол заадаг их уламжлалт үзэлтэй хүн байсан юм. Тиймээс би 16 наснаасаа Японы уран зохиолыг хаясан гэж хэлж болно. Дэлхийн сонгодог уран зохиолыг уншиж Орос, Францын зохиолчдын бүтээ- лийг унших болсон. Дос тоевский, Стен даль, Бальзак нар миний шүтээн байлаа.
 -Америкийн жараад оны постмодернистуудад жааз хөгжим хүчтэй нөлөө үзүүлсэн гэдэг юм билээ? 
-Надад жааз хөгжмийн хэмнэл таалагддаг. Харин ямар нэгэн зүйл бичнэ гэдэг тусдаа зүйл шүү. 

-Та зохиолоо үргэлж ирээдүйгээс нь эхлүүлж бичдэг үү. Таны бүтээлүүдээс тиймэрхүү өнгө аяс ажиглагддаг юм?- Дандаа ч тэгж бичдэггүй л дээ. Ихэвчлэн оньсого мэт түүхээс нь эхэлж бичдэг. Ер нь бол зохиолын чухал зангилаа хэсгээс нь зохиолоо эхлүүлдэг.

-“Норвегийн ой” зохиолын талаар ярилцъя. Зохиолыг романы гол баатар онгоцоор нисч явахдаа өнгөрснөө эргэн санасан дурсамж хэлбэрээр бичсэн. Та романаа бичихдээ анхнаасаа энэ хэсгээс нь эхлүүлье гэж төлөвлөсөн үү? 
-Тэгсэн. Нислэгийн үеэр зохио- лын баатар өнгөрснөө дурсан санаж байгаа. Тэгээд зохиолын бусад зургаан баатрын үйл хэрхэх талаар цааш өрнөдөг. Эдгээр баатрын гурав нь нас барж, гурав нь амьд үлддэг. Гэхдээ тэр үед баатруудын хэн нь амьд үлдэж, хэн нь үхсэнийг би өөрөө ч мэддэггүй. Би зо хиолоо бичиж байхдаа цаа шид хэрхэн өрнөхийг нь боддог. Магадгүй энэ миний онцлог байх. 

-Романы секс өгүүлэмжийн талаар асуухгүй өнгөрч чадсангүй?
-Японы уншигчдад “Норвегийн ой” романы сексийн тухай өгүүлэмж таалагдаагүй. Зарим нэг нь намайг порнографийг сурталчилсан “сексийн гаж донтон” гэж нэрлэх болсон. Ингэх нь тэнэг хэрэг. Секс бол хүн төрөлхтний амьдралын хамгийн чухал хэсэг учраас би бичсэн. 

-Та романуудаа ихэвчлэн нэгдүгээр бие дээр бичсэн байдаг. Арай өөр хэлбэрээр бичих гэж оролдож байв уу? 
-Би нэг удаа арга бариалаа өөрчлөөд гуравдугаар бие дээр бичлээ. Сайн болоогүй.

-Яагаад, танд сонирхолгүй санагдсан юм уу?
-Зүгээр л гуравдугаар бие дээр бичсэн чинь би өөрийгөө бурхан шиг санах болсон. Би бурхан баймааргүй байна. Би бол би. Тийм ч учраас би өөрийнхөөрөө орших болно. Миний бичлэг ч ялгаагүй өөрийн онцлогоороо байна. 

-Та жараад оны оюутан. Тухайн цаг үеийнхээ нийгмийн үйл ажиллагаанд хэр оролцдог байсан бэ? 
-Үгүй. Би бүлэг, холбоонд элсэх дургүй.Тэр үед би хорин нас ч хүрээгүй, нийгмийн өрнөлийг бүрэн ойлгоогүй хүүхдээрээ байсан. Васэда их сургуулийн оюутан би эртний Грекийн драм, “Хардбойлд” стилийн адал явдлын зохиолоор өвчилсөн, зохиолч болохын хүслэн болсон нэгэн байлаа. Энэ үед Ричард Бротиган, Курт Воннегут миний шүтээн байв. Зохиол бичих гэж орол дож эхэлсэн ч бүтээгүй у ч раас хорин гурван насандаа зохиол бичихээ больсон. Одоо бодоход надад туршлага дутсан юм шиг. Тэгээд жааз хөгжмийн клубээ нээсэн. Долоон жил клубтээ ажилласны эцэст надад гэнэт бичих хүсэл дахин төрсөн. Клубын ажлаа дуусгаад шөнийн цагаар гал тогооны ширээн дээрээ зохиолоо бичдэг байсан. Энэ үед надад гайхалтай мэдрэмж төрж байсныг мартдаггүй юм. 

-Романууд чинь Америкийн уншигчдад хэрхэн нөлөөлдөг вэ? 
-Би Америкийн их сургуулиудад лекц уншихдаа нэг зүйлийг анзаарсан. Америк оюутнууд Японы орчин үеийн уран зохиолыг уншихад сонир холтой учраас сонгодог. Яг л хорин жилийн өмнө Гарсиа Маркес, Вагас Льос зэрэг латин америк зохиолчдын бүтээлийг сонирхож байсан шиг миний романуудаас гадна Банана Ёшимото, Эми Ямада нарын өгүүллэгийг уншиж байна. Энэ бол цаг хугацаа нийгмийн хувьсал ч гэсэн уран зохиол нөлөөлдгийн бодит жишээ юм. 

-Та олон жил АНУ-д амьдарсан. Яагаад Америкийн тухай бичдэггүй юм бэ? 
-Олон америк хүн надад энэ асуултыг тавьж байсан. Би Америкийн тухай бичихийг хүсдэггүй. Учир нь би япон хүн бо- лохоор эх орныхоо талаар бичих дуртай. Би Нэгдсэн улсад олон жил амь дарсан ч бичих сонирхол төрүүлэхүйц зүйл тохиолдоогүй. Одоо би 1930-аад онд Хятадад өрнүүлсэн Японы бодлогын талаар бичиж байгаа. Номоо Принстонд байхдаа эхлүүлсэн. Энэ сур- гуулийн номын сан ямар баялаг цуг луулгатай гэж санана. Тэнд дэл хийн хоёрдугаар дайны үеийн олон ном материал байдаг. Миний аав 1930-аад онд Хятадад дайтаж байсан. Би аавыгаа тэнд ямар байдалтай байсныг нь мэдэхийн тулд судалсан. Эцэст нь зохиолын санаа төрсөн. 

-Америкт амьдрах болсон талаараа бидэнтэй хуваалцаач? -Би Европт гурван жил амь- дарсан. Энэ хугацаанд Грек, Италид гол лон амьдарч байгаад нутаг буцсан. Японд очоод жил гаруй амьдарсан ч миний уран бүтээлийн амжилт намайг тэнд бичих аргагүй болгосон. Алдрын оргилд гарах тусам өдөр тутмын амьдрал ая тухгүй болж эхэлсэн. Харин Америк бол өөр ертөнц. Чи алдартай байна уу, энгийн иргэн байна уу хамаагүй. Чи өөрийнхөөрөө байна гэдэг эрх чөлөө. Хүмүүстэй чөлөөтэй нөхөр лөж, зохиолоо бичих нь на дад чухал. Тиймээс л би АНУ-д амьд- рахаар шийдсэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.6)

    2014-03-03

    СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179